January 12, 2015

2015 ОНЫ 01-Р САРЫН 12-НООС 16-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт: Хот хоорондын чиглэлд -  Том оврын    41 автобусаар         1144,  Бага оврын   23  микробусаар  -      247, Суудлын       131 автомашинаар –  427  ба  нийт 195 тээврийн     хэрэгслээр  1818  зорчигч зорчиж,  төсөвт 2339608   төгрөг, зорчигчийн амь даатгалд 163500 төгрөгийг төвлөрүүлэн,  177  иргэнд  урьдчилсан  захиалгат билетийн үйлчилгээг  үзүүлсэн  байна.

October 28, 2014

2014 ОНЫ 10-Р САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Буган-Орд” ХХК-ны зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн хүлээлтийг багасгах, шугам замын хөдөлгөөний хоорондын интервалыг зохицуулах талаар хамтарсан ажлыг зохион байгуулж тээвэрлэлтийн явцад хяналт тавьж дотоод хяналтаа сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэх шаардлага тавьж хариуцлага тооцож ажиллахаар боллоо.


Хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж ажиллах жолооч бүрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх зорилгоор тээвэрлэгч  ААНБ бүрт Замын хөдөлгөөний дүрэмтэй холбогдсон чиглэл бүхий сургалт, мэдээлэл бүхий ажлуудыг зохион байгуулах талаар зөвлөмж албан тоотыг хүргүүлсэн.
 Оюутан, сурагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн талаарх судалгааг авч ИТХ- оруулахаар бэлтгэж байна.

Хяналт шалгалт: Хот хооронд болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй  тээврийн хэрэгсэлд зөрчлийг арилгуулан арга хэмжээ авлаа. Хугацаандаа техникийн үзлэг оношлогоонд ороогүй 12 тээврийн хэрэгслүүдэд торгуулийн арга хэмжээ авлаа
Хаб
Хабитатын 1,8 км автозам Орхон АЗЗА ТӨХК 1140 м  замд хучилт хийгдээд байна.
Өлзий хутгийн наран ХХК 4-22, 4-24, 4-20-р болон 11-р хорооллын замд нөхөөс хийгдсэн. Хийгдсэн нөхөөсөнд хяналтын хэмжилт хийгдэж байна.
1-р хорооллын Сэцэд ХХК 1-16-26-р байрны гаднах зам талбайд хашлага  хийгдэж байна.
6-р хороолол Төгс цас ХХК
Байрны гаднах зам талбайд хучилт хийгдэж байна.
Одоогоор жижиг засварууд хийгдэж байна.
Баянбулаг 1,3 км замыг Хараа сүмбэр ХХК гүйцэтгэж замын хашлага суулгалт 80% явагдаж байна.
5-р хорооллыг ЭЭН ХХК гүйцэтгэж 5-12, 5-13-р байрны дундах авто замд 450 талбайд хучилт хийгдсэн 

October 16, 2014

Хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудын чиглэлд дунд болон том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх төслийн шалгаруулалт




Засгийн газрын 127-р    тогтоолын хэрэгжилт,  Зам,  тээврийн  яамнаас  ирүүлсэн чиглэлийн дагуу хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудын чиглэлд дунд болон том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх төслийн шалгаруулалтыг ил тод нээлттэй зохион байгуулж байна.



            2014оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт ТАЗГ-ын өрөөнд ТАЗГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан комиссын гишүүд болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, радио, телевизийн ажилтнууд оролцон нээлтээ хийсэн болно.
           Төсөл шалгаруулалтанд 6 ААН, байгууллага урилгыг хүлээн авснаас 5 ААН, байгууллага материалаа ирүүлсэн байна.
          Төсөл шалгаруулалтын нэгдсэн дүнг 10 хоногийн дотор хэвлэл, мэдээлийн хэрэгслээр нээлттэй зарлана.