- Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер
- Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
- Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак
- Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
- Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин
- Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. Хилон
- Бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил. М.Сервантес
- Залуудаа махаа идээд өтөлсөн хойноо шөлийг нь уух сайхан. Б.Ринчен
- Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл
- Завгүй хүн бүтээл туурвидаг. Б.Ринчен
- Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог. Ибн Сина
- Залхуу зан, зэв хоёр адилхан. Франклин
- Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В.Гете
- Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди
- Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Чингис хаан
- Атаа хорсол гэдэг нь бусдаас илүү өөрийгөө гэмтээх "урлаг" юм. Александр Дюма
- Өвс хөөсөн мал эцэмтгий Өнгө хөөсөн хүн саламтгай. Монгол ардын зүйр үг
- Бид өөртөө юу байгаа билээ гэж тун цөөхөн боддог хэрнээ, юу байхгүй билээ хэмээн ямагт сэтгэл зовж явдаг. Шопенгуаэр
- Ямар нэгэн юмыг мэдэхгүй, чадахгүй гэх нь чи Бүхнийг чадах Дээд хүчээ үгүй хийж байна гэсэн үг. Ричард Бах
- Сайн хүний үг сарын хүнс Муу хүний үг тэр өдрийн тээр. Монгол ардын зүйр үг
- Дорд хүмүүс бардам бол байнга өөрийнхөө тухай ярина. Их хүмүүс бардам бол өөрийнхөө тухай юу ч ярихгүй. Вольтер
- Гүн ухааны маргаанд ялагдсан нь хождог. Мэдлэгээ дээшлүүлж байна гэдэг утгаараа. Эпикур
- Хэрэв намайг 8 цаг түлээ хагал гэвэл би 6 цаг сүхээ ирлэнэ. Аврам Линколин
- Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж .
- Амьдрал бол уул юм. Бид удаан өгсөж, түргэн урууддаг.
- Зорилгоос буцах зам мянга, харин түүнд хүрэх зам ганцхан байдаг.
- Зорилгогүй хүн зорилготой хүнийхээ золиос нь болдог.
- Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог. Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар удаан харсаар байгаад шинээр нээгдсэн хаалгаа олж хардаггүй.
- Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
- Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно. /Монгол ардын зүйр үг/
- Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. /Пифагор/
- Ядуурах нь залхуурсны шан хєлс мєн. Гёте.
- Бэрхшээл гэдэг бол зүгээр л ажлын чинь нэг л хэсэг.
- Хvний анхны их ялалт бол єєрийгєє байлдан дагуулах явдал мєн. Плайон
- Хамгийн үнэтэй санаанууд явган алхахад төрдөг. Гёте
- Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар. /Будда/
- Бvрэн гvйцэд утгаараа боловсролтой хvн байх гэдэг бол єргєн мэдлэгтэй, сэтгэх дадал чадвартай, сайхан сэтгэлтэй байх гурван чанарыг эзэмшсэн байх ёстой. Н.Г.Чернышевский
- Жаргал зовлон тохиолдох хэмжээнээсээ бус, бид түүнийг аль хэр хүлээж авч байгаагаас л хамаардаг.
- Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.
- Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай. Монтэнь
- Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. Периандр
- Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг. Клеобул
- Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. Бекон
- Ганц удаагийн зовлонг мянган зугаа цэнгэл ч нөхөхгүй. Шопенхауэр
- Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.
- Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.
- Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр. Публилий Сир
- Уран үг бол санааны уран зураг мөн. Б.Паскаль
- Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог. Платон
- Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. Пифагор
- Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор
January 15, 2014
ОНЧ МЭРГЭН ҮГС
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment