Тээвэрлэлт:
Эрдэнэт- Улаанбаатар
чиглэлд энэ 7 хоногт
нийт 41 том оврын автобус
947 зорчигч, 45
бага оврын автобус
557 зорчигч, 114 суудлын
автомашин 449 зорчигчдод үйлчилж нийт 1953 зорчигч тээвэрлэж, 2287760 төгрөгийг улсын
төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд
хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар
89 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Сургуулийн үйлчилгээ сурагч – 10014
Нийт зорчигч
тээвэрлэлт – 122123 зорчигч тээвэрлэсэн байна
ЭТ-УБ-ЭТ
чиглэлийн карго-дайвар хүргэлт 94 иргэний 102 ширхэг 252,2 кг- ачаа ба 523,700
төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна.
Буган-ОРД
ХХК-ны талаар иргэдээс ирсэн санал,
хүсэлтийн дагуу зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар
хамтарсан төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна..
Зам
тээврийн яамны бодлого, чиглэл, нийтийн тээврийн үйлчилгээний стандартын
шаардлага, Зам, тээврийн сайдын 153-р зөвлөмж, мэргэжлийн байгууллагын
дүгнэлтийн дагуу үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй “Сүүтэй хадаг”
ХХК, “Эрдэнэттранспорт” ХХК-ын харьяа чиглэл, таксийн үйлчилгээний зогсоолуудад
нээлттэй төслийн шалгаруулалтыг 9-р сарын 16-наас 10-р сарын 16-ны 10 цаг
хүртэлх хугацаанд иргэдэд ил тод зарласан.
Төслийн
шалгаруулалттай холбогдуулан” Иргэний танхимд” орон нутгийн хэвлэл, мэдээлэл,
ТВ оролцсон хэвлэлийн бага хурлыг хийлгэж төслийн талаар тодорхой мэдээллүүдийг
өгсөн.
Хяналт шалгалт: Хот
хооронд болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй
Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль
бус тээвэрлэлт хийж буй 3 тээврийн
хэрэгсэлд 80 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгууллаа.
2014 оны 09
дүгээр сарын 10-ны өдрийн А/476 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэгт ажиллаж
2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн графикийн дагуу 24 цагийн эргүүлд
гарч хууль бус мод бэлтгэх, тээвэрлэх, үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой
ажиллалаа. 2011, 2012, 2013, 2014 онуудад техникийн үзлэг оношлогоонд ороогүй 9
жолоочид 270000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан болно.