June 5, 2013

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 21 аймгийн Тээвэр, авто замын газрын удирдах ажилтны семинар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын 21 аймгийн Тээвэр, авто замын газрын удирдах ажилтны семинар 2012 оны 03 сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг семинарын гол зорилго нь Авто тээврийн талаар трөөс баримтлах бодлого, чиглэл  түүний хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид тулгамдаж байгаа асуудал болон цаашдын зорилтоо хэлэлцсэн юм.
Уг уулзалт семинарт ЗТБХБЯ-ны Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв, Ц.Нэргүйбаатар, А.Энхболд, Н.Чулуунбаатар, Замын Цагдаагийн газрын дэд хурандаа Х.Мөнхбаяр нар урилгаар оролцож 21 аймгийн дарга нарын санал бодлыг сонсож хэлэлцүүлэг явагдсан юм.

No comments:

Post a Comment