Тээвэрлэлт: Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7
хоногт нийт 42 том
оврын автобус, 920 зорчигч, 40 бага оврын
автобус , 534 зорчигч, 87 суудлын автомашин
, 316 зорчигчдод
үйлчилж нийт 1770 зорчигч тээвэрлэж, нийт 2077340 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд
хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар 104 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч
2264 нийт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг тээвэрлээд байна.
Сурагчдын
автобус 4 чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11113 сурагчдыг тээвэрлээд байна.
. “Их залуу- Барилгачдын талбай” чиглэлд үйлчлэх том оврын автобусны
42 зогсоолын нэршлийг тогтоон стандартын шаардлагын дагуу зогсоолын
сүүдрэвч, тэмдэг, тэмдэглэгээ, карма өргөтгөх, засварлах, сунгах, шинээр
хийх ажлын обьёмыг гарган Хотын захирагчийн албаар хянуулан гүйцэтгэлийн төсвийг
гаргуулахаар Хот байгуулалт,Барилга захиалагчийн албанд хүргүүлээд байна.