Тээвэрлэлт:
Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын
автобус, 1446 зорчигч, бага оврын
автобус 73, 907 зорчигч, суудлын автомашин 92, зорчигч 352 үйлчилж нийт 2705
зорчигч тээвэрлэж, нийт 3386800 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд
хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар 108 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч
1530 нийт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг тээвэрлээд байна.
Сурагчид амарсан. Сурагчдын
автобусны кондуктор, жолоочид өөрийн эзэмшлийн шилэн буудлуудыг цэвэрлэв.
Эрдэнэ багийн зам эвдэрсэнтэй
холбогдуулан ББ-ОД ХХК-нд тээвэрлэлтийг зөв зохион байгуулах санамж өгч,
хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган иргэдэд хүндрэл учруулалгүй тээвэрлэлтийн
ажлыг гүйцэтгэхийг анхааруулсан албан тоотыг хүргүүллээ.
Байгууллагын хамгаалах алба,
мэргэжлийн ангиудын томилгоот бие бүрэлдэхүүн, тээврийн хэрэгслийн тоо, тоног
төхөөрөмжийн судалгааг Онцгой байдлын газарт хүргүүллээ.
Хяналт шалгалт:
Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Ннийгэмлэгийн
байцаагч нартай хамтран хотын доторхи
шугаманд шалгалт хийж 20 тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлж зохих арга хэмжээг
авч ажиллалаа.
Хотын
доторхи нийтийн тээврийн
ББ-ОД ХХК-ны хүсэлтийн дагуу техникийн байдлын дүгнэлтийг авто
тээврийн хяналтын
байцаагч нар
дүгнэлт гаргалаа.
Удирдамж төлөвлөгөөний дагуу хууль бус тээвэрлэлт хийж буй тээврийн
хэрэгсэлд хяналт тавив.
Дэнж
Эрдэнэ багийн 3,55 км хатуу хучилттай авто замд эвдэрсэн хэсгийг сэргээн
засварлах ажлыг Орхон АЗЗА ТӨХК гүйцэтгэж дууслаа.
No comments:
Post a Comment