Тээвэрлэлт: Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7
хоногт нийт 42 том
оврын автобус, 920 зорчигч, 40 бага оврын
автобус , 534 зорчигч, 87 суудлын автомашин
, 316 зорчигчдод
үйлчилж нийт 1770 зорчигч тээвэрлэж, нийт 2077340 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд
хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар 104 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч
2264 нийт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг тээвэрлээд байна.
Сурагчдын
автобус 4 чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11113 сурагчдыг тээвэрлээд байна.
. “Их залуу- Барилгачдын талбай” чиглэлд үйлчлэх том оврын автобусны
42 зогсоолын нэршлийг тогтоон стандартын шаардлагын дагуу зогсоолын
сүүдрэвч, тэмдэг, тэмдэглэгээ, карма өргөтгөх, засварлах, сунгах, шинээр
хийх ажлын обьёмыг гарган Хотын захирагчийн албаар хянуулан гүйцэтгэлийн төсвийг
гаргуулахаар Хот байгуулалт,Барилга захиалагчийн албанд хүргүүлээд байна.
|
|
Мэнд-Амар буудал,
Хорооллын эцсээс замналын тээвэрлэлт / Т4, Т5,/ хийж буй такси үйлчилгээний
тээврийн хэрэгслийг Т28- Есөн-Эрдэнэ, Т29- 5-ын 13 байрны баруун талын зогсоол
руу шилжүүлэх ажлыг зохион байгуулж
ердийн такси үйлчилгээний үнэ тарифыг мөрдүүлж ажиллах тухай албан
тоотыг хүргүүлсэн.
Хяналт шалгалт:
Аймгийн Засаг даргын 2014 оны 04
дүгээр сарын 02-ны өдрийн А/186 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн
бүрэлдэхүүн Орхон аймгийн Автотээврийн үндэсний төвийн салбарын үйл ажиллагаанд
шалгалт хийлээ.
Шалгалтын дүнг 2014 оны 05 дугаар
сарын 01-ний дотор Засаг даргад танилцуулна.
Хотын доторхи шугаманд шалгалт
хийж зөрчлийг илрүүлж зохих арга хэмжээг
авч ажиллалаа.
|
Авто замын хяналтын эрдэм шинжилгээ
судалгааны газартай 2014 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг
боловсруулан явуулсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын биелэлтийн тайланг гаргаж аймгийн
Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэв.
Багуудын нутаг дэвсгэрт байршилтай
авто зам, замын байгууламжийн цэвэрлэх төсөл боловсруулж Хөдөлмөрийн хэлтэст
хүргүүлэв.
Уг төсөлд ажил орлогогүй 30 иргэнийг
5 хоногийн хугацаатай хамруулахаар тооцоолсон болно.
Нийтийн тээврийн үйлчилгээнд том
оврын автобус явуулж эхлэх болсонтой холбогдуулж автобусны буудлын карма
зогсоол 22 цэгт байрлуулах зураглал гаргаж Хотын Захирагчийн Алба, Хот
Байгуулалт Барилга Захиалагчийн Албанд хүргүүлэв.
No comments:
Post a Comment