April 26, 2013

2013 ОНЫ 04-Р САРЫН 22-НӨӨС 27 ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ




          -Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт37 том оврын автобус, 1125 зорчигч, бага оврын автобус 46, 540 зорчигч, суудлын автомашин41 ,зорчигч 144 үйлчилж нийт 1809 зорчигч тээвэрлэж, нийт 2098800 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

         -Энэ долоо хоногт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн гэрээ дүгнэлтээр гарсан зөрчил, Иргэдээс “Иргэн таныг сонсож байна 70353511” утаснаас ирүүлсэн санал гомдлыг барагдуулах талаар хийсэн ажлын мэдээ болон ажил сайжруулах хугацаатай даалгаврыг хүргүүллээ.
         -Мөн  нийтийн зорчигч тээврийн хүртээмжийг сайжруулах талаар Эрдэнэ багийн ИНХ, багийн Засаг дарга, “ББ-ОД” ХХК-ийн захирал оролцсон нээлттэй ярилцлага боллоо.
        -Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийг цасны шар усны болон хур борооны үерийн уснаас хамгаалах зорилгоор инженерийн хийцтэй далан суваг барихад мэргэжлийн дүгнэлт гаргах, гудамж орох гарах гарцтай дээр 38 ширхэг авто замын гүүрэн гарц байрлуулах шаардлагатай тооцоо гаргасан.
        Нийт 9,5 км далан байгуулах зураглал боловсруулсан.
       -Баян-Өндөр сумын ИТХ , ЗДТГ-тай хамтарсан уулзалт зохиож санал солилцсон.
       -Нийтийн тээврийн үйлчилгээг баг хороотой хамтарч хяналт зохион байгуулах, авто замыг эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд 20 хүнийг хамруулах саналаа Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлээд байна.
        -Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А//73 тоот захирамжийн дагуу “Мэнд-Амар” худалдааны төвийн өмнөх карма зогсоолын талбайг тэгшилж бэлэн болгосон.
        -Үүнд: Эрдэнэт амьдрал ХХК-аас ачигч механизм 1, Хот тохижуулах газраас ачааны 1 машин, ААН-үүдээс хариуцан 1 том оврын авто машин ажиллаж 96 м3 шороог тээвэрлэж зам зогсоолын талбайг тээврийн хэрэгсэл зогсох боломжтой болгосон.
        -Цаашид түргэн хугацаанд хатуу хучилттай болгон тохижуулах шаардлагатай.
Нийт 1695 зорчигч тээвэрлэснээс 1640 ахмадууд 55 хөгжлийн бэрхшээлтэй иргэд тээвэрлэсэн.
        -Сурагчдын үйлчилгээнд 4 чиглэлд тээвэрлэлт хийж 13010 сурагч  тээвэрлэсэн байна. Үүнд:
1.    Их-Залуу баг  525 км, 1143 сурагчид
2.    Наран Шанд  баг  465 км, 1388 сурагчид
3.    Дэнж Эрдэнэ  баг  210 км,  сурагчид 987
4.    Баянцагаан баг 400 км, 445 сурагчид
      Нийт 13010 сурагчид зорчлоо.


No comments:

Post a Comment