July 4, 2014

2014 ОНЫ 6-Р САРЫН 30-НААС 07-САРЫН 04 ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:    Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 1633  зорчигч, 62 бага оврын автобус , 797  зорчигч, 117 суудлын автомашин ,  411    зорчигчдод үйлчилж нийт  2841 зорчигч тээвэрлэж, нийт  3336160       төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  102 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2170  нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 64 иргэний 72 ширхэг 152,2 кг-ачаа ба 123700 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна. Аж ахуй нэгж, байгууллагад захиалгаар дайвар ачаа хүргэлтийг хаягаар аван хүргэлтийн үйлчилгээг хийж байна. УТАС:89901454
Аймгийн засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн зөвлөмжийн дагуу “Буган –Орд” ХХК-тай хамтран  зорчигч тээвэрлэлт, үйлчилгээний соёл, шугаман замын шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийн арилгуулан зохих хуулийн дагуу хууль бусаар тээвэрлэлт хийж буй 6 жолоочид арга хэмжээ авлаа.
 

Баяр наадмын үеэр иргэдэд үйлчлэх зорчигч тээврийн хэрэгслийн тоо болон маршрутыг гарган Хөгжлийн бодлогын хэлтсээр батлуулж  Эрдэнэт инфо, MBS тв, эрдэнэт санал зэрэг сайтуудад тавин сурталчилж байна.


Автозам: Трьюковын гудамжны зам засвар шинэчлэлтийн ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэж хучилтын ажил дууссан.
3-р хорооллын доторх авто замын ажлыг Орхон АЗЗА ТӨХК гүйцэтгэж  бв хэсгийн суурь хашлага суулгалт 80%-тай явагдаж байна. 3-24, 3-23 байрны гаднах авто замын суурийн ажил дуусч хучилтын ажлууд эхлээд байна.

Хантай Залуучуудын гудамжны авто шинэчлэлтийн ажлыг Булган АЗЗА ТӨХК гүйцэтгэж замын хөрс хуулалт болон ус зайлуулах байгууламжуудыг шилжүүлэх ажлууд хийгдэж байна.
2-р хорооллын доторх автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Өлзий хутгийн наран ХХК гүйцэтгэж суурийн ажил дууссан. Хашлага суулгалтын ажлууд  явагдаж байна.
4-р хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэж эхлээд байна.
 

Хяналт шалгалт:
МХГ-ын байцаагч нартай хамтран ачаа, зорчигч тээврийн шалгалтыг удирдамжийн дагуу гүйцэтгэж байна.
Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй  тээврийн хэрэгсэлд зөрчлийг арилгуулан арга хэмжээ авлаа.