May 20, 2014

2014 ОНЫ 5-Р САРЫН 12-НООС 09 ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт: Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус,  1146 зорчигч, 36 бага оврын автобус , 429 зорчигч, 73 суудлын автомашин , 262  зорчигчдод үйлчилж нийт 1837 зорчигч тээвэрлэж, нийт  2217840     төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  92 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2252 нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
Сурагчдын автобус 4 чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11329 сурагчдыг тээвэрлээд байна.
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 58 иргэний 156,3 кг-ачаа ба 84100 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна. Аж ахуй нэгж, байгууллагад захиалгаар дайвар ачаа хүргэлтийг хаягаар аван хүргэлтийн үйлчилгээг хийж байна. УТАС:89901454
Аймгийн  Засаг даргын А/260 тоот захирамжийн дагуу “Эрдэнэттранспорт”ХХК, “ББ-Од” ХХК-д  маршрут, зогсоол чөлөөлөх зохион байгуулалтын арга хэмжээ авах албан тоотыг хүргүүлсэн.
Ачаа тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлын хүрээнд тохижилтын ажлыг түргэвчлэх талаар “ЭЙОН” ХХК-ны удирдлагатай уулзаж санал солилцон зөвлөмж өгсөн.
Цаг агаар хүндэрсэн үед ОБГ болон холбогдох газруудтай холбоотой ажиллан сэрэмжлүүлэг өгч тээвэрлэлтийг хэвийн зохион байгуулж ажилласан.

Хяналт шалгалт:
Хотын доторхи шугамын шалгалт хийж норм хэтрүүлж зорчигч тээвэрлэлт хийсэн 7 тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авч ажиллалаа.
Орхон аймгийн Засаг даргын А/44 захирамжийн дагуу хууль бус тээвэрлэлтэнд хяналт шалгалтыг хийж байна.
Тээврийн хэрэгслийн оношлогоонд ороогүй улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилтэй 5 тээврийн хэрэгсэлд  торгуулийн арга хэмжээ авлаа.
 Автозам:

Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулан нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж алслагдсан багийн нутаг дэвсгэрт байрлалтай хатуу хучилттай авто зам, замын байгууламж цэвэрлэх ажилд орлогогүй 30 хүнийг 7 хоногийн хугацаанд ажиллуулах гэрээ хийж байна.
Ирэх 7 хоногт зам цэвэрлэх ажил хийгдэнэ.
Трьековийн гудамжны авто замын засвар  шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр Сэцэд ХХК шалгарч ажлаа эхлээд байна

2014 оны 5-р сарын 19-23 хүртэл хийгдэх ажлын төлөвлөгөө

хийгдэх ажлын төлөвлөгөө
Аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудал
Бусад асуудал
1
Хууль бус тээвэрлэлтэд хяналт тавих
АТХУБ
ИГХХН-ийн байцаагч нар

2
Доторхи шугаманд хяналт шалгалт хийх
АТХУБ
ИГХХН-ийн байцаагч нар

3
Хот хоорондын шугаманд хяналт тавих
АТХУБ

4
Орхон аймгийн Засаг даргын захирамж А/44 ажлын хэсгийг зохион байгуулна.
Удирдамж төлөвлөгөөний дагуу  хууль бус тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавих
АТХУБ
ИГХХН-ийн байцаагч нар

ЗЦТ

5
Замын тендерийн ажиллагаанд оролцох
Авто замын инженер

7
Том оврын автобусаар үйлчлэх
Нээлтийн ажиллагаа хийх
Дарга

8
Том оврын автобусны шинэ маршрутанд хяналт хийх
Тээврийн мэргэжилтэн

9
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллагатай тээвэрлэлтийн түр гэрээ байгуулах
Т.Бадамсэрээжид


No comments:

Post a Comment