June 13, 2013

ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ГАЗРААС 180 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН




Тээвэрлэлт:
          Тээвэрлэлтийн ажил үйлчилгээний зохицуулалтаас гадна цаг агаарын хүндрэлтэй нөхцөл, халтиргаа гулгаа зэрэг гэнэтийн аливаа аюул тулгарахад шуурхай арга хэмжээ авч ажиллахын тулд холбогдох байгууллагуудын хариуцлагатай жижүүр, хариуцсан ажилтан нартай хамтран ажиллав.
          Зам тээврийн судалгаа яамнаас ирүүлсэн маягтын дагуу судалгаа гаргаж хүргүүлсэн.
           Ахмадын автобус өдөр бүр ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагийн хуваарийн дагуу үйлчилгээг үзүүлж байна.
           Сурагчдын үйлчилгээний 4 ш автобусыг 2012/12/26/- наас эхлэн үйлчилгээнд явуулж эхэлсэн.

           Орхон нийтийн зорчигч тээвэр 2013 нээлттэй ярилцлагыг “Номин” телевизээр явуулж иргэд зорчигчдын санал бодлыг сонсож хариулт өгсөн.
          Орхон нийтийн зорчигч тээвэр-2013 нээлттэй ярилцлагыг Хүүхдийн ордонд 15 цагт зохион байгууллаа.

          Мөн нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын чиглэл, таксийн зогсоолыг шинээр зохион байгуулахаар сум, баг, иргэд, төрийн бус байгууллагуудаас санал хүсэлт авч байна. ЛХА телевизийн “ДОШИНДОО” нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг  холбогдох нийтийн тээвэр эрхлэх зөвшөөрөл бүхий ААН байгууллагуудад хүргүүлж шаардлагатай арга хэмжээ авч иргэдэд мэдээлж,  албан тоотын хариуг өгсөн болно.
           Бүх нийтээр ерөнхийлөгчийн зарлигаар 5-р сарын 4-нд тээвэрлэгч ААН болон ТАЗГ-ын хамт олон 72 ширхэг суулгац тарьсан.
 

           ЛХА телевизийн “ДОШИНДОО” нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг  холбогдох нийтийн тээвэр эрхлэх зөвшөөрөл бүхий ААН байгууллагуудад хүргүүлж шаардлагатай арга хэмжээ авч иргэдэд мэдээлж,  албан тоотын хариуг өгсөн болно.

           70353511 иргэдээ сонсож байна утсаар 6 санал хүсэлт ирснийг хүлээн авч зохих ААН-д үүрэг даалгавар өгч арга хэмжээг авч хариуг 70353511 утсанд өгч ажиллалаа.
           Орхон аймгийн Засаг даргын А/42 дугаар захирамжаар Найрамдал талбайг чөлөөлсөнтэй холбогдуулан Хангарьд спорт цогцолбор хойд талаас дархан – эрдэнэтийн чиглэлд зорчдог нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Барилгачдын талбайгаас явуулж эхэллээ.
          Орхон-Булган аймгийн нийгэм,эдийн засгийг хөгжүүлэх 2013-2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбогдуулан 2 аймаг хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг нэг тарифт шилжүүлэх,зорчигч тээврийн үйлчилгээ явуулах үйлчилгээний цагийн хуваарь гаргах гэрээний төсөл ирүүлэх саналыг ЭТ-Транспорт ХХК –д санал болгон ажиллаа.

          Монгол улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 339, 340 тоот тогтоолоор Гамгаас хамгаалах тухай хуулийн 11,5-д заасныг үндэслэн “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “ Нүүлгэн шилжүүлэх, журам, энэ тогтоолын 5,1-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гамшгийн эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх сургалтанд Тээвэр, авто замын бие бүрэлдэхүүн идэвхитэй оролцож, бэлтгэл сургуулилтын явцыг фото зургаар баримжуулсан болно.

 “Эрдэнэт-Автобус” төсөл, такси тооллууржуулах ажлын хүрээнд сурталчилгааны ажлын бэлтгэл явагдаж байна.
           “Иргэний танхим”-д “Нийтийн тээвэр” сэдвээр  Баян-Өндөр сумын бүх багийн иргэдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг зохиолоо.
            

 Такси үйлчилгээг тоолууржуулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий “ПЭХЭМ” ХХК-ны захирал Г.Эрдэнэбаттай  үйл ажиллагааны талаар хамтарсан уулзалт хийж таксийн тоолуурын тоног ,төхөөрөмжийн үйлдвэрийн баталгаа,суурилуулалт,баталгаажуулалт зэрэгт гарах зардлын талаар санал солилцсон.
            Такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлага, жолооч нарт төхөөрөмж тавигдах үнийн талаар таниулга сурталчилгаа хийх, эдийн засгийн тооцоог үндэслэлтэй гаргах, хэдий хугацаанд зардлаа нөхөх, ямар хэлбэрээр ашиглах хувилбарыг сонгох талаар сургалт, туршилт хийхээр ярилцлаа.
           Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААН, компаниудын удирдлага, инженер,техникийн ажилчдыг хамруулсан стандарт,түүнтэй холбогдох хууль эрхзүйн талаарх сургалтыг Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтарч зохион байгуулав


            Гэр хорооллын чиглэлийн  зорчигч тээврийн үйлчилгээний зогсоолууд дээр цагийн хуваарь, чиглэлийн маршрут зэрэг мэдээлэх тэмдэг тавих ажлын хүрээнд 5 аан-үүдэд ажил гүйцэтгэх үнийн саналын урилга явуулсан.
          Номин-ТВ –тэй хамтран “Иргэдээ сонсох 2-хором” нэвтрүүлэгт оролцож нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлын талаар иргэдээс ирсэн санал, хүсэлтийн  дагуу ярилцлага өгсөн
          Хил залгаа аймгуудтайгаа хамтран ажиллах,хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Тээвэр, автозамын газрын инженер, Автотээврийн хяналтын улсын байцаагчид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
          Аймгийн ИТХ, “Форум” хэлэлцүүллэгээс гаргасан  иргэдийн саналын дагуу Баянцагаан багийн ПДУ- чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний маршрут нээж эхлэхээр түр шаршрут нээн үйлчилж эхлээд байна.
           Номин-ТВ –тэй хамтран “Иргэдээ сонсох 2-хором” нэвтрүүлэгт оролцож нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлын талаар иргэдээс ирсэн  санал, хүсэлтийн  дагуу ярилцлага өгсөн.
           Засаг даргын А/299 дугаар захирамжийн дагуу “Ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажлын хүрээнд 5-ð ñàðûí 29-íû ºäðººñ “Õàíãàéí á¿ñèéí õóäàëäààíû òºâ”-èéí óðä áàéðëàõ 90 îð÷èì òýýâðèéí õýðýãñýë, ìåõàíèçìóóäû㠓ĺìºã” çàõûí ç¿¿í òàëä áàéðëàõ  òàëáàéä òºâëºð¿¿ëýí í¿¿ëãýí øèëæ¿¿ëýõ àæëûã õèéæ ã¿éöýòãýëýý.

           Уг зогсоолын тохижилтонд шаардлагатай /хогийн сав, сандал г.м/ хөрөнгийг гаргуулахаар ӨХГ-т 2013-06-04 –ний өдрийн 207 тоот албан бичгээр хүргүүллээ.
           À÷àà òýýâýðëýëò øèëæñýíòýé  õîëáîãäóóëàí  àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãà  èðãýäýä  “Íîìèí-Ò”,  “Òóñãàë” ÒÂ-ýýð ñóðòàë÷èëãàà, òàíèóëãà   ÿâóóëñàí.
            Çàñãèéí ãàçðûí 2005 îíû 06-ð ñàððûí 14-íû ºäºð ãàðñàí ¹127 òîîò òîãòîîëûí õýðýãæèëòèéã õàíãóóëàõ çîðèëãîîð íèéòèéí òýýâðèéí ¿éë÷èëãýý  ýðõýëæ áàéãàà àæ àõóéí íýãæ, êîìïàíèóäûã “Ñòàíäàðò÷èëàë, òîõèðëûí ¿íýëãýýíèé òóõàé” õóóëèéí äàãóó  òîõèðëûí áàòàëãààæóóëàëòàä çààâàë õàìðàãäñàí áàéõ òàëààð àëáàí ìýäýãäýë õ¿ðã¿¿ëñýí.

Авто зам:

          Уурхайчин баг буюу 3-р бичил хорооллын доторхи авто замын өргөтгөлийн талаархи зураглалыг ХЗА, ГХБХГ, ЗЦГ-тай хамтарч гаргахад бэлтгэв. ХЗА, ОБГ, ГХБХБГ-ын мэргэжлийн улсуудаас бүрдсэн комисс үерийн далан байгуулах трасс гаргах зорилгоор задгай Шанд Их Залуу,          Хабитат чиглэлийн газруудаар явж танилцсан.  Ажил хийгдэж байна.
           Орон сууцны доторхи зам засварын ажлын хэмжээг гаргаж    гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тендерийн нээлт 6 дугаар сарын 7-нд тендерийн нээлт болно.
          Эрдэнэт хотын гудамжны зам болон багуудын нутаг дэвсгэрт байрлалтай авто замуудад хийгдэх засварын ажлын хэмжээг гаргаж ХЗА-нд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот албан бичгээр хүргүүлсэн.
         Нийт 1761 м2 талбайд замын нөхөөс хийх тооцоо гарсан.
          Орон сууцны доторхи автозамуудад өргөтгөл болон замын гарц гаргах холболт хийх зураг төсөл боловсруулж мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл авах шатандаа явж байна.
          Нийтийн тээврийн нэгдсэн зогсоол шинээр байгуулах талаар зураг төсөл боловсруулж газрын техникийн зөвлөлгөөнөөр оруулж дэмжигдсэн болно.
           Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийг цасны шар усны болон хур борооны үерийн уснаас хамгаалах зорилгоор инженерийн хийцтэй далан суваг барихад мэргэжлийн дүгнэлт гаргах, гудамж орох гарах гарцтай дээр 38 ширхэг авто замын гүүрэн гарц байрлуулах шаардлагатай тооцоо гаргасан.
           Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан авто зам, замын байгууламжийг цэвэрлэх ажил орлогогүй 25 иргэнийг оролцуулж Дэнж-Эрдэнэ, Их-Залуу, Шанд, Булаг, Говил багуудын 18,5 км авто замын 130900 м2 талбайг шүүрдэж ус зайлуулах байгууламжийн хог хаягдлыг зайлуулсан байна.
         


           Ажил орлогогүй 25 иргэнд 1512000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хадгаламж банкаар дамжуулан олгосон байна.

            Орон сууцны гаднах салбар замд засвар хийх ажлын тендер нээгдсэн.Одоогоор үнэлгээ хийгдэж байна.
             Баян булаг багийн 1,3 км замыг хатуу хучилттай болгох зураг төсөл хийх тендер 5/31 нд нээгдсэн.Үнэлгээний ажил хийгдэж эхэллээ.
.
Хяналт шалгалт:

            Орон нутагт гэрэл шилжүүлэх хурд тохируулах хүүхдийн суудлын бүсний хэрэглээг сайжруулах сэдэвт уулзалт ярилцлагыг 2013-02-01нд оролцлоо.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Осолгүй байхын үндэс” аяныг ЗДТГ, ЭМГ, Боловсрол Соёлын Газар, Замын цагдаагийн тасаг, ТАЗГ, Гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн хүүхдийн алба, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Тусгал телевиз, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-тэй  2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ныг хүртэл хамтран ажиллаж байна.
            Замын хөдөлгөөний аюулгүй байдал-Осолгүй байхын үндэс” сэдэвт 2 сарын аяны хүрээнд Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын  тухай хууль, НЗТҮ стандартуудыг сурталчлах зорилгоор ААН-дийн хооронд тэмцээнийг зохиож “Авто мастер төв” ХХК түрүүллээ.



                           ТАЗГ-аас хийгдсэн шинэлэг ажлууд:

1.    OTAZG2013.blogspot.com хаягаар блог нээж үйл ажиллагаагаа нээлттэй  явуулж байна.
2.    Мөн НЗТҮ эрхэлдэг ААН тус бүр дээр блог нээн ажиллуулж байна.
3.    “Ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажлын хүрээнд 5-ð ñàðûí 29-íû ºäðººñ “Õàíãàéí á¿ñèéí õóäàëäààíû òºâ”-èéí óðä áàéðëàõ 90 îð÷èì òýýâðèéí õýðýãñýë, ìåõàíèçìóóäû㠓ĺìºã” çàõûí ç¿¿í òàëä áàéðëàõ  òàëáàéä òºâëºð¿¿ëýí í¿¿ëãýí øèëæ¿¿ëýõ àæëûã õèéæ ã¿éöýòãýëýý.
4.    Орхон нийтийн зорчигч тээвэр-2013 нээлттэй ярилцлагыг Хүүхдийн ордонд  зохион байгууллаа.
.
5.    “Эрдэнэт-Автобус” төсөл, такси тооллууржуулах ажлын хүрээнд сурталчилгааны ажлын бэлтгэл явагдаж байна.
6.    “Ñòàíäàðò÷èëàë, òîõèðëûí ¿íýëãýýíèé òóõàé” õóóëèéí äàãóó  òîõèðëûí áàòàëãààæóóëàëòàä хамруулах ажил рхийгдэж байна.
7.    Сурагчдыг үнэ төлбөргүй нийтийн тээвээр үйлчилсэн.
8.     Цагийн хуваарь, маршрутын 170 тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах ажил хийгдэж байна.
9.    Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхийн тулд багуудтай хамтран  ажиллаж байна.


June 5, 2013

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф, хуваарь



Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф, хуваарь

Хууль, тогтоомж


Монгол улсын хууль
1
“Авто тээврийн тухай” хууль
2
“Захиргааны хариуцлагын тухай хууль”
3
Иргэний хууль
4
“Төрийн хяналт шалгалтын тухай” хууль
5
 “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хууль
6
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль

Монгол улсын засгийн газрын тогтоол

АВТО ЗАМЫН ХЭМЖИЛТ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ


Өнөөгийн авто зам, гүүр гэдэг нь нийгмийн хэрэгцээг хангагч үнэт баялаг, өндөр өртөгтэй, хугацаа шаардсан, технологийн нарийн дэг журам, техникийн байнгын хяналт, байгаль-цаг уурын задгай нөхцөлд үйлдвэрлэн ашиглагддаг инженерийн нарийн байгууламж юм.
Өргөн уудам нутагтай хүн ам сийрэг амьдардаг манай орны өвөрмөц нөхцөлд зохицсон тээвэр бол авто тээвэр юм. Ийм учраас манай төр засгаас орчин үеийн авто тээврийн хөдөлгөөний даац, хурд, жолооч, зорчигчдын ая тухтай аюулгүй байдлыг хангасан зам харилцааг бий болгоход анхаарч жил тутам олон тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу зохион байгуулах, хяналтыг сайжруулах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх.


Монгол улсын Зам, тээврийн яамны “Зөвлөмж хүргүүлэх тухай” 2013 оны 04 сарын 05-ний өдрийн 1/1999 албан бичиг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.

Зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэе


“Замын хөдөлгөөний тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаад Цагдаагийн академийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа О.Батжаргалын илтгэлийг хүргэж байна.


Автотээврийн дугуйны стандартыг боловсруулна


“Автотээврийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлтүүд орж, 2004 онд бие даасан Автотээврийн агентлаг байгуулагдсан нь салбарын стандартчиллын асуудлыг олон улс,

бүс нутгийн түвшинтэй нийцүүлэн шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, үндэсний стандартад шинжлэх ухаан техникийн үзлэг хийх зэрэг ажлуудыг салбарын стандартчиллын хөтөлбөрөөр дамжуулан Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлж ирсэн.


Одоогийн байдлаар автотээврийн салбарт нийт 65 стандарт мөрдөж байна. Үүнээс:

-Үндэсний 12 стандарт,
-Олон улсын 16 стандартыг үндэсний болгосон,
-Олон улсын түвшинд хүрсэн 37 стандарт
Нийт стандартын 82 % нь олон улсын түвшинд хүрсэн байна.

Автотээврийн стандартчилал нь олон улс болон үндэсний стандартын ангилалтын кодоор 01.040.43, 01.040.83, 43 бүхэлдээ, 83.160 бүхэлдээ тус тус хамрагдаж байна. Дугуйны стандартууд нь автотээврийн салбарт харьяалагддаг бөгөөд стандартын ангилалтын кодоор 01.040.83, 83.160 /бүхэлдээ / ангилалд хамрагдаж байна.

Одоогоор Монгол Улсад бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн дугуйны стандартын нэгжгүй бөгөөд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2011” стандартын 5-р зүйлд “Явах анги” зүйлээр улсын хэмжээнд зохицуулагдаж байна. Энэ стандартаар:
5.1 Явах анги
5.1.1 Явах ангийн үндсэн зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, холбоосуудын бэхэлгээ найдвартай, тохиргоо бүрэн хийгдсэн, урд тэнхлэг, арал, их бие, нум, зөөлрүүл, зөөлөвч резинүүдийн бэхэлгээ сайн, дуу чимээгүй, ачааны үндсэн ба туслах арлын эд анги, тулгуурууд техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй байна.
5.1.2 Дугуйн хийн даралтын байвал зохих хэмжээг үйлдвэрлэгч тухайн автомашины хийц загвар, бүтцээс хамааруулан тодорхойлно.
5.1.3 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 5-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.


Дугуйн хээний гүний хэмжээ

1 Суудлын автомашин 1,6мм
2 Автобус 2.0мм
3 Ачааны автомашин 1.0мм гэж заасан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад импортоор их хэмжээний хэрэглэсэн дугуй импортлох болж, уул уурхайн салбарт хүнд даацын авто тээврийн хэрэгслүүд ихээр орж ирсэнтэй уялдан хүнд даацын дугуйг тодорхойлох дугуйны олон улс, бүс нутгийн үндэсний стандартын нэгжгүй байна.

Иймд 2011 оноос эхлэн Зам, тээврийн яам, МХЕГ, Автотээврийн газар, ШУТИС-ийн МИС-ийн эрдэмтэн багш нар, Монголын Дугуйны холбоотой хамтран ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлууд хийж, олон улс, бүс нутаг, АНУ, Япон, Хятад, ОХУ, Европын орнуудын дугуйны стандартуудыг судалж үзээд, дугуйны техникийн үзүүлэлт, шаардлага, турших арга, тохирол зэрэг нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг тул Олон улсын стандарт (ISO)-ыг орчуулан үндэсний болгох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байгаа.


Тээврийн стандартчиллын Техникийн Хороо нь 2013-2015 онд ISO-ийн дугуйны холбогдолтой нэр томьёо, төрөл, ангилал зэрэг стандартуудыг мэдээллийн сангаас захиалан авсан бөгөөд 2013 оны эхний 6-н сард багтаан батлуулахаар ажиллаж байна.

Тухайлбал автотээврийн хэрэгслийн дугуйны стандартыг боловсруулахдаа:
1. Суудлын автотээврийн хэрэгслийн дугуйны
2. Хүнд даацын автотээврийн хэрэгслийн дугуйны
3. Нийтийн тээврийн автотээврийн хэрэгслийн дугуйны
4. Машин механизмын автотээврийн хэрэгслийн дугуйны
5. Технологийн автотээврийн хэрэгслийн дугуйны
6. Мотоцикль, мопед, унадаг дугуйн дугуйны стандарт зэргээр ангилан гаргах юм.
7.
Эхний ээлжинд Тээврийн стандартчиллын Техникийн Хороо нь дугуйны нэр томьёо, төрөл, ангилал гэсэн дэс дараалалтайгаар дараах стандартуудыг үндэсний болгон батлуулахаар ажиллаж байна.
Үүнд:
1. ISO 3877-1:1997 Tyres, valves and tubes -List of equivalent terms -Part 1: Tyres
2. ISO 3877-2:1997 Tyres, valves and tubes -List of equivalent terms -Part 1: Tyre valves
3. ISO 3911 :2004 Wheels and rims for pneumatic tyres —Vocabulary, designation and marking
4. ISO 4209-1 : 2001, Truck and bus tyres and rims (metric series) —Part 1: Tyres
5. ISO 9112 : 2008, Truck and bus tyres — Methods of measuring tyre rolling
circumference — Loaded new tyres.Truck and bus tyres — Methods of measuring tyre rolling circumference — Loaded new tyres
6. ISO 9413: 2012, Tyre valves — Dimensions and designation
7. ISO 15222: 2011,Truck and bus tyres — Method for measuring relative wet grip performance — Loaded new tyres
8. ISO 29802: 2009, All terrain (AT) tyres and rims — Symbol marked pneumatic tyres on 5 degrees tapered rims — Designation, dimension, marking and load ratings
9. ISO 4250-1:2006, Earth-mover tyres and rims —Part 1: Tyre designation and dimensions

Та бүгд бидэнтэй дугуйны стандартыг үндэсний болгон нутагшуулахад хамтран ажиллах асуудал нээлттэй байгаа тул Стандартчилал, хэмжил зүйн газар 51-266754 дугаарын утсаар, masm@mongol.net, enkhtuul@masm.gov.mn цахим хаягаар холбогдоно уу.