February 27, 2014

2014 ОНЫ 02-РСАРЫН 24-НААС 28-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:  Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 1023 зорчигч, бага оврын автобус 31, 744 зорчигч, суудлын автомашин 60, зорчигч 300 үйлчилж нийт 2067 зорчигч тээвэрлэж, нийт 2822780 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  131   хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2475 нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
Сурагчдын автобус 4 чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11472 сурагчдыг тээвэрлээд байна.
“Иргэдээ сонсож байна” 70353511 дугаараас энэ 7 хоногт  хууль бус тээвэрлэлттэй холбоотой 1 хүсэлт  ирснийг шийдвэрлэсэн болно.
 Хяналт шалгалт:
Хотын доторхи шугамын шалгалт хийж 17 зөрчил илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгууллаа.
Хот хоорондын тээвэрлэлтэнд хяналт шалгалт хийхэд 7 зөрчил илрүүлж зөрчлийг арилгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллаа.
Иргэдийн хурлын төлөөлөгч Цэвэгсүрэн, Улаанхүү нарын хүсэлтийн дагуу “Яргуйт, Булаг” чиглэлд нийтийн тээврийн тээврийн үйлчилгээг хэрхэн нээх талаар зураглал хийсэн. Замын асуудлыг шийдвэрлэвэл тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзсэн.
ЗДТГ-ын  хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэгт 2013 оны ажлаа шалгуулсан.
“Хөдөлгөөний аюулгүй байдал-Хурд” сэдэвт сургалтыг нийтийн тээвэр үйлчилгээний Хорооллын чиглэлийн нэгдүгээр бригад, Шанд хабитатын хоёр дугаар бригад  нийтдээ 50-аад жолооч нарт тус зохион байгуулсан.