January 15, 2014

ОНЧ МЭРГЭН ҮГС

  • Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер
  • Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
  • Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак
  • Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр  
  • Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин
  • Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. Хилон
  • Бодохгүй ярих нь шагайхгүй буудахтай адил. М.Сервантес
  • Залуудаа махаа идээд өтөлсөн хойноо шөлийг нь уух сайхан. Б.Ринчен
  • Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл
  •  
  • Завгүй хүн бүтээл туурвидаг. Б.Ринчен
  • Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог. Ибн Сина
  • Залхуу зан, зэв хоёр адилхан. Франклин
  • Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В.Гете
  • Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди
  • Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Чингис хаан
  • Атаа хорсол гэдэг нь бусдаас илүү өөрийгөө гэмтээх "урлаг" юм. Александр Дюма
  • Өвс хөөсөн мал эцэмтгий Өнгө хөөсөн хүн саламтгай. Монгол ардын зүйр үг
  • Бид өөртөө юу байгаа билээ гэж тун цөөхөн боддог хэрнээ, юу байхгүй билээ хэмээн ямагт сэтгэл зовж явдаг. Шопенгуаэр
  • Ямар нэгэн юмыг мэдэхгүй, чадахгүй гэх нь чи Бүхнийг чадах Дээд хүчээ үгүй хийж байна гэсэн үг. Ричард Бах
  • Сайн хүний үг сарын хүнс Муу хүний үг тэр өдрийн тээр. Монгол ардын зүйр үг
  • Дорд хүмүүс бардам бол байнга өөрийнхөө тухай ярина. Их хүмүүс бардам бол өөрийнхөө тухай юу ч ярихгүй. Вольтер
  • Гүн ухааны маргаанд ялагдсан нь хождог. Мэдлэгээ дээшлүүлж байна гэдэг утгаараа. Эпикур
  • Хэрэв намайг 8 цаг түлээ хагал гэвэл би 6 цаг сүхээ ирлэнэ. Аврам Линколин
  • Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж .
  • Амьдрал бол уул юм. Бид удаан өгсөж, түргэн урууддаг.
  • Зорилгоос буцах зам мянга, харин түүнд хүрэх зам ганцхан байдаг.
  • Зорилгогүй хүн зорилготой хүнийхээ золиос нь болдог.
  • Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог. Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар удаан харсаар байгаад шинээр нээгдсэн хаалгаа олж хардаггүй.
  • Бар цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
  • Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно. /Монгол ардын зүйр үг/
  • Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. /Пифагор/
  • Ядуурах нь залхуурсны шан хєлс мєн. Гёте.
  • Бэрхшээл гэдэг бол зүгээр л ажлын чинь нэг л хэсэг.
  • Хvний анхны их ялалт бол єєрийгєє байлдан дагуулах явдал мєн. Плайон
  • Хамгийн үнэтэй санаанууд явган алхахад төрдөг. Гёте
  • Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар. /Будда/
  • Бvрэн гvйцэд утгаараа боловсролтой хvн байх гэдэг бол єргєн мэдлэгтэй, сэтгэх дадал чадвартай, сайхан сэтгэлтэй байх гурван чанарыг эзэмшсэн байх ёстой. Н.Г.Чернышевский
  • Жаргал зовлон тохиолдох хэмжээнээсээ бус, бид түүнийг аль хэр хүлээж авч байгаагаас л хамаардаг.
  • Бусдад аз таарахад бүү атаарх. Харин түүнтэй хамт баярла. Тэгэх юм бол түүний аз чинийх болно. Атаач хүн зөвхөн өөртөө л гай дууддаг.
  • Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай. Монтэнь
  • Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. Периандр
  • Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг. Клеобул
  • Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. Бекон
  • Ганц удаагийн зовлонг мянган зугаа цэнгэл ч нөхөхгүй. Шопенхауэр
  • Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.
  • Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.
  • Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр. Публилий Сир
  • Уран үг бол санааны уран зураг мөн. Б.Паскаль
  • Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог. Платон
  • Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. Пифагор
  • Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор

No comments:

Post a Comment