October 17, 2013

ТЭЭВЭР, АВТОЗАМЫН ГАЗРЫН 3-Р УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН




             Тээвэрлэлт: Тохирлын үнэлгээний тухай хууль” ба Засгийн газрын 2005 оны 06-р сарын 14-ны өдрийн 127 тоот тогтоолын хэрэгжилтийг  хангуулах зорилгоор “Тохирлын үнэлгээний баталгаажуулалтад хамрагдаагүй 5 аж ахуй нэгж, байгууллага / “Эрдэнэттранспорт” ХХК, “Сүүтэй хадаг” ХХК, “ “Эрдэнэт-Арслан” ХХК, “Арвин- шар зам” хоршоо,”Хүчит-Арслан” ХХК/ -д Стандарт,Хэмжил зүйн хэлтэст хүсэлт гарган “Тохирлын баталгаажуулалтад хамрагдан “Тохирлын гэрчилгээ “ авахыг үүрэг болгож албан тоотоор хүргүүлсэн.
            Оюутан, сурагчдын амралт дуусахтай холбогдуулан хот хооронд болон аймаг хооронд зорчигч урсгал нэмэгдэх үеийн бэлтгэл ажлын хүрээнд зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд тээврийн хэрэгслийн бэлэн байдал, шаардлагатай үед нэмэлтээр гаргах тээврийн хэрэгслийн судалгааг гаргуулах ажлыг зохион байгуулахаар албан тоот хүргүүлсэн.
            Хот хооронд болон хотын доторхи хууль бус зорчигч тээвэрлэлттэй тэмцэх зорилгоор Аймгийн цагдаагийн газрын дэд даргад  хамтран ажиллах хүсэлтийг албан тоотоор хүргүүлэв.
           Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө алба, Хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Иргэдийг гэнэт халдлагаас хамгаалах нийгэмлэгүүдтэй хамтрсан шалгалтыг иргэдийн хүсэлтийн дагуу Дөмөг,Пирамид, Мэнд-Амарын зогсоол, Гурван замын пост чиглэлүүдийг хамруулан зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифын мөрдөлт, стандартын хэрэгжилт зэргүүд дээр хамтарсан шалгалтыг хийсэн.
           Аймгийн засаг даргын А/73 тоот захирамжийн дагуу “Эрдэнэттранспорт” ХХК –ны Т-4 ба Мэнд-Амарын такси зогсоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Такси үйлчилгээний гэрээний дагуу үнэ тарифыг мөрдөж ажиллах талаар зөвлөмж өгч албан тоот хүргүүлсэн.
           Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө албатай хамтарсан “Вьетнам” засварын газруудыг шалгах ажлын удирдамжийг гарган аймгийн Засаг даргаар батлуулж ажлын хэсэг байгуулсан.
         Ачаа” тээврийн жолооч нартай уулзаж орчны цэвэрлэгээ, тохижолтон дээр анхаарч ажиллах талаар зөвлөмж өгч нийтийн цэвэрлэгээг зохион байгуулан бөөгнөрсөн хог хаягдлыг ачуулах талаар Хот тохижуулах газарт мэдэгдсэн.
           Нийтийн тээврийн үйлчилгээ, түүнд шаардагдах  стандарттай  холбогдуулан гарсан хууль, тогтоомж түүнийг хэрэгжүүлж  мөрдлөг болгох талаар хамтран ажиллах хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд албан тоо тоор хүргүүлсэн
         Нийтийн тээврийн үйлчилгээний “ББ-ОД” ХХК-д үйлчилгээний чанар, жолооч, кондуктор нарын харьцааны тал дээр анхаарч Засгийн газрын 311 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгсөн     
          Стандарт,хэмжилзүй хэлтэсээс санал болгосны дагуу “Тохирлын баталгаажуулалт”ад  хамруулах ажлын хэсэгт орж хүсэлт гаргасан “ББ-ОД”, “Авто-Мастер төв” ХХК-д тохирлын үнэлгээ хийгдэх ажил явагдаж шалгалтаар гарсан дүнг аймгийн ХБХ-т албан ёсоор танилцуулсан.
            Стандарт, хэмжил зүйн хэлтэс дээр ажлын хэсэг шалгагдсан 2 компанийн хугацаат даалгаврын биелэлтийг шалгаж  “Тохирлын гэрчилгээ “ олгуулсан.
           Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадмаар үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний болон морь барианы газарт хүрэх түр маршрут,үнийн тарифыг гаргаж ХБХ-ээр батлуулсан.
         Автозамын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс ирүүлсэн “Авто тээврийн хэрэгслийн жин болон овор хэмжээнд тавих хяналт үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын төсөлтэй танилцаж энэ чиглэлээр мэргэшсэн холбогдох хүмүүстэй уулзаж санал солилцон зөвлөлгөө авч Орхон аймагт хэрэгжүүлж болох 7 саналыг журамд тусгуулахаар албан тоотоор хүргүүлсэн.
         70353511 утсаар ирсэн иргэдийн 7 санал,гомдол, Говил багийн иргэн Лхагвасүрэнгийн  ирүүлсэн өргөдлийн дагуу “ББ-ОД” ХХК-д  тус  чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, эргэлт дээр анхаарч ажиллах талаар санамж өгч, биелэлтийг нь хянаж ажилласан.
         Ачаа тээврийн зогсоолын эмх цэгц, орчны ариун цэвэр, хог, хаягдал,цайны газар болон нойл барих асуудлыг шийдвэрлүүлж, ХТГ-тай  долоо хоног бүрийн Ням гарагт хог, хаягдлаа ачуулж байхаар тохиролцон гэрээ байгуулсан.
       Их залуу чиглэлийн зогсоолын хэмжилтийг хийж тодруулах, цагийн хуваарь, хоорондын интервалыг зөв тогтоох нэмэлт ажил хийгдсэн.
       Зам тээврийн сайдын “Жишиг үнэ тариф”-ыг тооцох тушаал гарсантай холбогдуулан тооцох аргачлалын дагуу хот хоорондын чиглэлд үйлчилгээнд явдаг том болон дунд, бага оврын автобусны үнэ тарифын тооцоог гарган иргэдэд сурталчлан мэдээлэх ажил хийгдсэн.
       Хотын доторхи чиглэлүүдэд хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийж буй жолооч нарт санамж анхааруулга өгч тодорхой баримтжуулан ажлын зураг авалт хийн улсын байцаагчид хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.
       Аймгийн хууль зүйн хэлтэс, ШӨХТА, ХЭАХН- тэй хамтарсан ажлын хэсэг шалгалтын удирдамжийн дагуу “Вьетнам” засварын газруудад шалгалт хийн шалгалтаар гарсан үр дүнг Засаг даргад танилцуулсан.
       Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан “Хүүхдийн үйлчилгээнд” тээвэрлэлт хийдэг 4 автобуснуудын улирлын техникийн үйлчилгээг хийх төлөвлөгөө  гарган үйлчилгээг хийж,үзлэг тооллогод хамруулан бэлэн болгосон.
       Нийтийн тээвэрт үйлчилж буй чиглэлийг тодотгож, зогсоол хоорондын зайг стандартын дагуу тогтоож нэршүүлэх ажлыг замын инженер, ББ-ОД ХХК-ны диспетчирын хамт Говил, Вокзал ,Баянцагаан, ПДУ, Дэнж, Их залуу, Шанд, Хороолол чиглэлүүдэд хэмжилт хийн нэршүүлж, зураг авалтын ажил хийгдсэн.
             Ахмадын автобус, болон сурагчдын автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч байна.
           Орхон аймагт нийтийн тээвэрт үйлчилж буй чиглэлийг тодотгох, зогсоол хоорондын зайг стандартын дагуу болгож нэршүүлэх ажлыг замын инженер, ББ-Од ХХК-ны диспетчерийн хамт  Шанд, Хороолол, Зээлийн чиглэлүүдэд хэмжилт хийн зураг авалт хийсэн.
                                
           Аймгийн засаг даргын А/299 тоот захирамжаар олгогдсон “Ачаа тээврийн нэгдсэн зогсоол”-ын хог, хаягдлыг тогтмол хугацаанд ачуулж байх талаар хамтарсан гэрээ байгуулсан.
Аймгийн хууль зүйн хэлтэс, ШӨТА,ХЭАХН, ИГХХН, нартай хамтарсан ажлын удирдамж гарган “Вьетнам” гэсэн тодотголтой авто засварын газруудын үйл ажиллагаанд 2 хэсэг болон шалгалт үзлэгийг явуулсан.
           Стандарт, хэмжил зүйн хэлтэс дээр ажлын хэсэг шалгагдсан 2 компанийн хугацаат даалгаврын биелэлтийг шалгаж ,зөвлөгөө  өгсөн.
           Монгол улсад  авто тээвэрт мөрдөгдөж буй стандартын улсын үзлэгийг угтаж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий “Авто-мастер Төв”, “ББ-ОД” ХХК-д намрын ээлжит аттестатчилал стандартын үзлэгийг хийж нийт 200 бага оврын автобус,220 орчим суудлын автомашин хамрагдлаа.
           Аймгийн БСГ-ын санаачилгаар Эко аялал-Орон нутаг судлал интеграци  аялалын дагуу оролцох  хүүхдийн үйлчилгээнд том оврын 3 дунд оврын1 автобуснуудын бэлэн техникийн бэлэн байдлыг хангуулж,  долоо хоног бүрийн Бямба гараг бүрт зохион байгуулалттай хамруулан оролцлоо.
           Орхон аймагт хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор сарын аян зарлахтай холбогдуулан орон нутгийн Тусгал-1,  Лха ТВ-д ярилцлага өгсөн.
Дотор шугаманд мөрдөгдөж буй үнэ тарифын талаар “Номин ТВ-д мэдээлэл өгсөн.
            Хотын доторхи чиглэлд хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийж буй жолооч нартай ЗЦТ-ын байцаагч дэд хурандаа Я.Ганболд, АТХУБ , ИГХХН-ийн байцаагч нар оролцсон нээлттэй ярилцлага зохион байгуулж Автотээврийн талаар төрөөс баримталж буй бодлого, АТТХ, дүрэм журам, стандартын талаар сурталчилгаа хийж хууль зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар ухуулга сурталчилгаа хийсэн.
           Хууль бус тээвэрлэлт ба хууль хэрэгжүүлэх  талаар Аймгийн ИТХ, Хууль зүйн хэлтэст  албан тоотоор хүргүүллээ.
         “Тохитой орчин-идэвхитэй хөдөлгөөн”-ийг дэмжих 3 сарын аяны хүрээнд салбарын ААН, Байгууллага ажилтан албан хаагчид, тээвэрчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, спортын ур чадварыг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай оролцож, өөр өөрсдийн зохион байгуулах тэмцээнүүдээ 9,10,11 саруудад багтаан удирдамж гарган зохион байгуулж байна.Манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй элэгдэл нь дуусч ашиглах боломжгүй эвдэрч гэмтсэн үндсэн хөрөнгийг актлах саналаа хүргүүлсэн.
           Мөн хот хоорондын тасалбар түгээврийн байрын засвар үйлчилгээг хийсэн болно.
          Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг онлайн сүлжээнд холбох, шугаман замд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хянах GPS системтэй холбох ажлыг  мэргэжлийн инженер техникийн ажилтангууд Хот хоорондын билет касс, диспетчирын өрөөнд дэлгэцийн хамт суурилуулсан.

           Нийтийн тээврийн үйлчилгээ, түүнд шаардагдах  стандарттай  холбогдуулан гарсан хууль, тогтоомж түүнийг хэрэгжүүлж  мөрдлөг болгох талаар хамтран ажиллах хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд албан тоотоор хүргүүлсэн.
           Нийтийн тээврийн үйлчилгээний “ББ-ОД” ХХК-д үйлчилгээний чанар, жолооч, кондуктор нарын харьцааны тал дээр анхаарч Засгийн газрын 311 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгсөн.
          Стандарт, хэмжил зүйн хэлтэс дээр ажлын хэсэг шалгагдсан 2 компанийн хугацаат даалгаврын биелэлтийг шалгаж  “Тохирлын гэрчилгээ “ олгуулсан.
            Замын хяналт: Одоо сургууль цэцэрлэгийн орчимд хийгдэх явган гарцын тэмдэглэгээ 13 цэгт шинээр хийгдсэн.
           Автобусны буудлын зогсоолын өргөтгөл болон замын нөхөөсийг гүйцэтгэхээр Өвөр залаат ХХК бэлтгэл ажилдаа ороод хучилт авахад бэлэн болсон.
          Хатуу хучилттай болон сайжруулсан замуудад хийгдэх шаардлагатай ажлын хэмжээг гаргаж ХЗА болон ХББЗА-нд албан тоотоор хүргүүлсэн.
           Замын хэвтээ тэмдэглэгээний болон сургууль цэцэрлэгийн орчмын автозамд явган хүний гарцын тэмдэглэгээ хийх ажлыг Самон ХХК хийж дууссан.
             2-р хорооллын 9-н Эрдэнэ зах, 5-р хороолол, Мэнд-Амар худалдааны төвийн автобусны буудал ЗДТГ-ын ар талын авто зогсоолын ажлыг Өвөр залаат ХХК гүйцэтгэж  суурь болон хашлага суулгаж асфальт авахад бэлэн болсон.Дэнж,Эрдэнэ багийн хатуу хучилттай замын төгсгөлийн Хабитатаар дайруулан ЭТ-БУ-ны төв замтай холбох 1,8 км замын зураг хийх тендерт ХЗТ ХХК шалгарсан.
Хотын төвийн орон сууцны хороолол доторхи хийгдэх 1705 м2 нөхөөсний ажлыг Миллепиуд роуд ХХК гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн. Одоогоор бэлтгэл ажлаа эхлээд байна.
           Сурагчдын автобусны 4.9 сая төгрөгний үнэ бүхий шилэн буудлыг дайрсан жолоочийг эрэн сурвалж өгөх талаар Цагдаагийн газарт албан тоот хүргүүлсэн болно.
            Хяналт шалгалт: Орхон аймгийн Засаг даргын 4/427 захирамжийн хүрээнд “Вьетнам” засварын газрын ажил үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн тайлангаа тайлагнаж АТХУБ албан шаардлагыг хүргүүллээ.
           Хууль бус болон оношлогоонд тээврийн хэрэгслээ оруулаагүй жолооч нарт торгуулийн арга хэмжээ авсан.

ГХХН-ийн ажилтан Батжаргал, Оюумаа нартай  хамтран хот хооронд болон хотын доторхи шугамын шалгалт шалгалт хийж холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан. ББ-ОД ХХК-ны өглөөний эх авалтыг 2 өдөр дараалан шалгалаа.
           ИГХХН-ийн ажилтан Батжаргал , Оюунцэцэг нартай хамтран шалгалт хийж хууль бус тээвэр хийсэн 6 хүнд 105000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан.
           Вьетнам засварын ХХК-д дахин хяналт шалгалтыг хийлээ.иргэдээс ирсэн 2 өргөдөл гомдлыг барагдуулсан.
           Орхон аймгийн Засаг даргын 4/427 захирамжийн хүрээнд “Вьетнам” засварын газрын ажил үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн тайлангаа тайлагнаж ажлын хэсэгт хүргүүллээ.
           Хууль бус болон оношлогоонд тээврийн хэрэгслээ оруулаагүй жолооч нарт торгуулийн арга хэмжээ авсан.
           ИГХХН-ийн ажилтан Батжаргал, Оюумаа нартай  хамтран хот хооронд болон хотын доторхи шугамын шалгалт шалгалт хийж холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан.
           Эрдэнэттранспорт ХХК-ны Булган, Дархан чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бага оврын автобус, суудлын автомашинуудын замын хуудас, тийз бичилт, бичиг баримтын хөтлөлт, болон хууль бус тээвэрлэлт хийж буй автомашинуудад шалгалт хийлээ.3 замын пост, Жаст-Ойл ХХК-ны бензин түгээгүүр, Булганы замд шалгалт хийв.
           ЗЦГ-тай хамтран  “Зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг аяны хүрээнд Орхон аймгийн ИГХХН-ийн байцаагч нар хамтран хууль бус тээвэрлэлт хийж тээврийн хэрэгслийн жолооч нарыг илрүүлж сургалт зохион байгууллаа.Мөн хот хоорондын нийтийн тээврийн том оврын автобусны бичиг баримт, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж арга хэмжээ авсан болно.






                                                                                                                                        













No comments:

Post a Comment