June 5, 2013

Автотээврийн дугуйны стандартыг боловсруулна


“Автотээврийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлтүүд орж, 2004 онд бие даасан Автотээврийн агентлаг байгуулагдсан нь салбарын стандартчиллын асуудлыг олон улс,

бүс нутгийн түвшинтэй нийцүүлэн шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, үндэсний стандартад шинжлэх ухаан техникийн үзлэг хийх зэрэг ажлуудыг салбарын стандартчиллын хөтөлбөрөөр дамжуулан Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлж ирсэн.


Одоогийн байдлаар автотээврийн салбарт нийт 65 стандарт мөрдөж байна. Үүнээс:

-Үндэсний 12 стандарт,
-Олон улсын 16 стандартыг үндэсний болгосон,
-Олон улсын түвшинд хүрсэн 37 стандарт
Нийт стандартын 82 % нь олон улсын түвшинд хүрсэн байна.

Автотээврийн стандартчилал нь олон улс болон үндэсний стандартын ангилалтын кодоор 01.040.43, 01.040.83, 43 бүхэлдээ, 83.160 бүхэлдээ тус тус хамрагдаж байна. Дугуйны стандартууд нь автотээврийн салбарт харьяалагддаг бөгөөд стандартын ангилалтын кодоор 01.040.83, 83.160 /бүхэлдээ / ангилалд хамрагдаж байна.

Одоогоор Монгол Улсад бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн дугуйны стандартын нэгжгүй бөгөөд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2011” стандартын 5-р зүйлд “Явах анги” зүйлээр улсын хэмжээнд зохицуулагдаж байна. Энэ стандартаар:
5.1 Явах анги
5.1.1 Явах ангийн үндсэн зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, холбоосуудын бэхэлгээ найдвартай, тохиргоо бүрэн хийгдсэн, урд тэнхлэг, арал, их бие, нум, зөөлрүүл, зөөлөвч резинүүдийн бэхэлгээ сайн, дуу чимээгүй, ачааны үндсэн ба туслах арлын эд анги, тулгуурууд техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй байна.
5.1.2 Дугуйн хийн даралтын байвал зохих хэмжээг үйлдвэрлэгч тухайн автомашины хийц загвар, бүтцээс хамааруулан тодорхойлно.
5.1.3 Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 5-р хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.


Дугуйн хээний гүний хэмжээ

1 Суудлын автомашин 1,6мм
2 Автобус 2.0мм
3 Ачааны автомашин 1.0мм гэж заасан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад импортоор их хэмжээний хэрэглэсэн дугуй импортлох болж, уул уурхайн салбарт хүнд даацын авто тээврийн хэрэгслүүд ихээр орж ирсэнтэй уялдан хүнд даацын дугуйг тодорхойлох дугуйны олон улс, бүс нутгийн үндэсний стандартын нэгжгүй байна.

Иймд 2011 оноос эхлэн Зам, тээврийн яам, МХЕГ, Автотээврийн газар, ШУТИС-ийн МИС-ийн эрдэмтэн багш нар, Монголын Дугуйны холбоотой хамтран ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлууд хийж, олон улс, бүс нутаг, АНУ, Япон, Хятад, ОХУ, Европын орнуудын дугуйны стандартуудыг судалж үзээд, дугуйны техникийн үзүүлэлт, шаардлага, турших арга, тохирол зэрэг нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг тул Олон улсын стандарт (ISO)-ыг орчуулан үндэсний болгох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байгаа.


Тээврийн стандартчиллын Техникийн Хороо нь 2013-2015 онд ISO-ийн дугуйны холбогдолтой нэр томьёо, төрөл, ангилал зэрэг стандартуудыг мэдээллийн сангаас захиалан авсан бөгөөд 2013 оны эхний 6-н сард багтаан батлуулахаар ажиллаж байна.

Тухайлбал автотээврийн хэрэгслийн дугуйны стандартыг боловсруулахдаа:
1. Суудлын автотээврийн хэрэгслийн дугуйны
2. Хүнд даацын автотээврийн хэрэгслийн дугуйны
3. Нийтийн тээврийн автотээврийн хэрэгслийн дугуйны
4. Машин механизмын автотээврийн хэрэгслийн дугуйны
5. Технологийн автотээврийн хэрэгслийн дугуйны
6. Мотоцикль, мопед, унадаг дугуйн дугуйны стандарт зэргээр ангилан гаргах юм.
7.
Эхний ээлжинд Тээврийн стандартчиллын Техникийн Хороо нь дугуйны нэр томьёо, төрөл, ангилал гэсэн дэс дараалалтайгаар дараах стандартуудыг үндэсний болгон батлуулахаар ажиллаж байна.
Үүнд:
1. ISO 3877-1:1997 Tyres, valves and tubes -List of equivalent terms -Part 1: Tyres
2. ISO 3877-2:1997 Tyres, valves and tubes -List of equivalent terms -Part 1: Tyre valves
3. ISO 3911 :2004 Wheels and rims for pneumatic tyres —Vocabulary, designation and marking
4. ISO 4209-1 : 2001, Truck and bus tyres and rims (metric series) —Part 1: Tyres
5. ISO 9112 : 2008, Truck and bus tyres — Methods of measuring tyre rolling
circumference — Loaded new tyres.Truck and bus tyres — Methods of measuring tyre rolling circumference — Loaded new tyres
6. ISO 9413: 2012, Tyre valves — Dimensions and designation
7. ISO 15222: 2011,Truck and bus tyres — Method for measuring relative wet grip performance — Loaded new tyres
8. ISO 29802: 2009, All terrain (AT) tyres and rims — Symbol marked pneumatic tyres on 5 degrees tapered rims — Designation, dimension, marking and load ratings
9. ISO 4250-1:2006, Earth-mover tyres and rims —Part 1: Tyre designation and dimensions

Та бүгд бидэнтэй дугуйны стандартыг үндэсний болгон нутагшуулахад хамтран ажиллах асуудал нээлттэй байгаа тул Стандартчилал, хэмжил зүйн газар 51-266754 дугаарын утсаар, masm@mongol.net, enkhtuul@masm.gov.mn цахим хаягаар холбогдоно уу.

No comments:

Post a Comment