August 7, 2014

2014 ОНЫ 8-Р САРЫН 04-НӨӨС 08 ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:    Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус 1352 зорчигч, 50 бага оврын автобус 611  зорчигч, 106 суудлын автомашин 352    зорчигчдод үйлчилж нийт 2315  зорчигч тээвэрлэж, нийт  2325500 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  121 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус ээлжийн амралттай.
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 96 иргэний 101 ширхэг 250 кг-ачаа ба 450000 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна. Аж ахуй нэгж, байгууллагад захиалгаар дайвар ачаа хүргэлтийг хаягаар аван хүргэлтийн үйлчилгээг хийж байна. УТАС:89901454

Хяналт шалгалт: Хот хооронд болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй  тээврийн хэрэгсэлд зөрчлийг арилгуулан арга хэмжээ авлаа.
Автозам: 

Орхон АЗЗА ТӨХК Хабитатын 1,8 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Хөрс хуулалт дууссан. Одоогийн далангийн 730 м3 материал тээвэрлэж тараан тэгшлэж байна.
Өлзий хутгийн наран ХХК 2-р хорооллын доторх авто замын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж суурь хашлагын ажлууд дууссан.
2-26-р байрны гаднах замд асфальт хучилт хийж эхлээд байна.
Сэцэд ХХК. 1,4-р хорооллын 4-8, 4-10 байрны гаднах хучилт дууссан 1-р хорооллын 537 км замд хөрс хуулалт хийгдэж байна.
ЭЭН ХХК. 5-р хорооллын доторх авто замын гүйцэтгэж байна. 5-18-р байрны гаднах талбайд хучилт авахад бэлэн болсон.
Булган АЗЗА ТӨХК. Хантай залуучуудын гудамжны 0,8 км авто замын шинэчлэлтийн ажил гүйцэтгэж байна. Одоогоор 0,6 км замд хучилт авахад бэлэн болсон.
Хараа сүмбэр ХХК. Баянбулаг багийн 1,3 км авто зам барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Хөрс хуулалт дууссан ус зайлуулах төмөр бетон хоолойны суурь ухаж бетон хоолойны суурь ухаж бетон хийсэн байна.

1 comment:

  1. The Game of Thrones Casino Game Review - JTM Hub
    This Game of Thrones is part of the World of Warcraft (WoZ) 경상북도 출장샵 game series, but it is a 강릉 출장안마 game 남양주 출장마사지 specifically designed for a group 영주 출장마사지 of 상주 출장안마 players to gather.

    ReplyDelete