October 16, 2014

Хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудын чиглэлд дунд болон том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх төслийн шалгаруулалт




Засгийн газрын 127-р    тогтоолын хэрэгжилт,  Зам,  тээврийн  яамнаас  ирүүлсэн чиглэлийн дагуу хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудын чиглэлд дунд болон том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх төслийн шалгаруулалтыг ил тод нээлттэй зохион байгуулж байна.



            2014оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт ТАЗГ-ын өрөөнд ТАЗГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалаар батлагдсан комиссын гишүүд болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, радио, телевизийн ажилтнууд оролцон нээлтээ хийсэн болно.
           Төсөл шалгаруулалтанд 6 ААН, байгууллага урилгыг хүлээн авснаас 5 ААН, байгууллага материалаа ирүүлсэн байна.
          Төсөл шалгаруулалтын нэгдсэн дүнг 10 хоногийн дотор хэвлэл, мэдээлийн хэрэгслээр нээлттэй зарлана.




No comments:

Post a Comment