October 28, 2014

2014 ОНЫ 10-Р САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Буган-Орд” ХХК-ны зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн хүлээлтийг багасгах, шугам замын хөдөлгөөний хоорондын интервалыг зохицуулах талаар хамтарсан ажлыг зохион байгуулж тээвэрлэлтийн явцад хяналт тавьж дотоод хяналтаа сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэх шаардлага тавьж хариуцлага тооцож ажиллахаар боллоо.


Хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж ажиллах жолооч бүрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх зорилгоор тээвэрлэгч  ААНБ бүрт Замын хөдөлгөөний дүрэмтэй холбогдсон чиглэл бүхий сургалт, мэдээлэл бүхий ажлуудыг зохион байгуулах талаар зөвлөмж албан тоотыг хүргүүлсэн.
 Оюутан, сурагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн талаарх судалгааг авч ИТХ- оруулахаар бэлтгэж байна.

Хяналт шалгалт: Хот хооронд болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй  тээврийн хэрэгсэлд зөрчлийг арилгуулан арга хэмжээ авлаа. Хугацаандаа техникийн үзлэг оношлогоонд ороогүй 12 тээврийн хэрэгслүүдэд торгуулийн арга хэмжээ авлаа
Хаб
Хабитатын 1,8 км автозам Орхон АЗЗА ТӨХК 1140 м  замд хучилт хийгдээд байна.
Өлзий хутгийн наран ХХК 4-22, 4-24, 4-20-р болон 11-р хорооллын замд нөхөөс хийгдсэн. Хийгдсэн нөхөөсөнд хяналтын хэмжилт хийгдэж байна.
1-р хорооллын Сэцэд ХХК 1-16-26-р байрны гаднах зам талбайд хашлага  хийгдэж байна.
6-р хороолол Төгс цас ХХК
Байрны гаднах зам талбайд хучилт хийгдэж байна.
Одоогоор жижиг засварууд хийгдэж байна.
Баянбулаг 1,3 км замыг Хараа сүмбэр ХХК гүйцэтгэж замын хашлага суулгалт 80% явагдаж байна.
5-р хорооллыг ЭЭН ХХК гүйцэтгэж 5-12, 5-13-р байрны дундах авто замд 450 талбайд хучилт хийгдсэн 

No comments:

Post a Comment