September 28, 2014

ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ХЭЛТСҮҮДЭЭС ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ГАЗАР НЬ ” АВРАГЧ 2014” ТЭМЦЭЭНД ГАНЦААРАА ОРОЛЦЛОО



Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл, 27,1,2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2005 оны 519 тоот,  Орхон аймгийн Засаг даргын   2011 оны 379 тоот захирамжийг үндэслэн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, нүүлгэх шилжүүлэх, зөөвөрлөх, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос хойш Тээвэр авто замын газар нь гамшгаас хамгаалах штабын бүтэц, зохион байгуулалтыг томилон ажиллуулж байна.

  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 зүйл заалт /  Мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сурган бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах/ -ыг хэрэгжүүлэх, гамшиг ослын төрлүүдээр урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг эзэмшүүлэх зорилгоор аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аврагч” тэмцээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.

ТЭЭВЭР АВТО ЗАМЫН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭДЭЭ




           Тээвэр авто замын газар нь  Засаг даргын газрын Удирдлагын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн хуваарийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагаас “Амарын талбай” дээр нийтийн зорчигч тээвэрлэгч “Авто мастер төв” ХХК, “ББ-ОД” ХХК, “Арвин шар зам” хоршоо, “Эрдэнэт-Арслан” ХХК, “Эрдэнэттранспорт ХХК, “Буган-Орд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд оролцсон “Нээлттэй хаалга”-ны өдрийг  “ Иргэдийн хүсэл, Бидний зорилго” уриатайгаар 5  дахь жилдээ зохион байгууллаа.



Нээлттэй хаалга”-ны өдөрт нийт 2460 иргэд оролцож тээвэрлэлтийн үйлчилгээ, замын нөхцөл, ААН-үүдийн удирдлагын онцлог, жолооч кондукторын үйлчилгээний зан харилцааны талаар 110 санал хүсэлтийг хүлээн авснаас    тээвэрлэлтийн талаар 3 талархал, том оврын автобусны хүлээлт ихэнх хувийг эзэлж, Дэнж, Тосгоны  чиглэлд өглөөний эх авалтын үед нийтийн тээвэр бага байгаа тухай мөн автозамтай холбоотой  34 хүсэлтээс 19 талархал, хүсэлт 4, гомдол 11  ирсэн байна.

September 21, 2014

2014 ОНЫ 9-Р САРЫН 15-НААС 19-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:
   Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 41 том оврын автобус 947 зорчигч, 45 бага оврын автобус 557  зорчигч, 114 суудлын автомашин 449   зорчигчдод үйлчилж нийт 1953 зорчигч тээвэрлэж, 2287760 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  89 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Сургуулийн үйлчилгээ сурагч –   10014
Нийт зорчигч тээвэрлэлт – 122123   зорчигч тээвэрлэсэн байна
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 94 иргэний 102 ширхэг 252,2 кг- ачаа ба 523,700 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна.
Буган-ОРД ХХК-ны  талаар иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар хамтарсан төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна..
Зам тээврийн яамны бодлого, чиглэл, нийтийн тээврийн үйлчилгээний стандартын шаардлага, Зам, тээврийн сайдын 153-р зөвлөмж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй “Сүүтэй хадаг” ХХК, “Эрдэнэттранспорт” ХХК-ын харьяа чиглэл, таксийн үйлчилгээний зогсоолуудад нээлттэй төслийн шалгаруулалтыг 9-р сарын 16-наас 10-р сарын 16-ны 10 цаг хүртэлх хугацаанд иргэдэд ил тод зарласан.


Төслийн шалгаруулалттай холбогдуулан” Иргэний танхимд” орон нутгийн хэвлэл, мэдээлэл, ТВ оролцсон хэвлэлийн бага хурлыг хийлгэж төслийн талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн.


Хяналт шалгалт: Хот хооронд болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй  3 тээврийн хэрэгсэлд 80 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгууллаа.
2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/476 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэгт ажиллаж 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн графикийн дагуу 24 цагийн эргүүлд гарч хууль бус мод бэлтгэх, тээвэрлэх, үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой ажиллалаа. 2011, 2012, 2013, 2014 онуудад техникийн үзлэг оношлогоонд ороогүй 9 жолоочид 270000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан болно.