September 28, 2014

ТЭЭВЭР АВТО ЗАМЫН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭДЭЭ




           Тээвэр авто замын газар нь  Засаг даргын газрын Удирдлагын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн хуваарийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагаас “Амарын талбай” дээр нийтийн зорчигч тээвэрлэгч “Авто мастер төв” ХХК, “ББ-ОД” ХХК, “Арвин шар зам” хоршоо, “Эрдэнэт-Арслан” ХХК, “Эрдэнэттранспорт ХХК, “Буган-Орд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд оролцсон “Нээлттэй хаалга”-ны өдрийг  “ Иргэдийн хүсэл, Бидний зорилго” уриатайгаар 5  дахь жилдээ зохион байгууллаа.



Нээлттэй хаалга”-ны өдөрт нийт 2460 иргэд оролцож тээвэрлэлтийн үйлчилгээ, замын нөхцөл, ААН-үүдийн удирдлагын онцлог, жолооч кондукторын үйлчилгээний зан харилцааны талаар 110 санал хүсэлтийг хүлээн авснаас    тээвэрлэлтийн талаар 3 талархал, том оврын автобусны хүлээлт ихэнх хувийг эзэлж, Дэнж, Тосгоны  чиглэлд өглөөний эх авалтын үед нийтийн тээвэр бага байгаа тухай мөн автозамтай холбоотой  34 хүсэлтээс 19 талархал, хүсэлт 4, гомдол 11  ирсэн байна.

No comments:

Post a Comment