September 28, 2014

ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, ХЭЛТСҮҮДЭЭС ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ГАЗАР НЬ ” АВРАГЧ 2014” ТЭМЦЭЭНД ГАНЦААРАА ОРОЛЦЛОО



Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл, 27,1,2, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2005 оны 519 тоот,  Орхон аймгийн Засаг даргын   2011 оны 379 тоот захирамжийг үндэслэн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, нүүлгэх шилжүүлэх, зөөвөрлөх, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос хойш Тээвэр авто замын газар нь гамшгаас хамгаалах штабын бүтэц, зохион байгуулалтыг томилон ажиллуулж байна.

  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 зүйл заалт /  Мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сурган бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах/ -ыг хэрэгжүүлэх, гамшиг ослын төрлүүдээр урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг эзэмшүүлэх зорилгоор аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аврагч” тэмцээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.


No comments:

Post a Comment