June 26, 2014

2014 ОНЫ 6-Р САРЫН 23-НААС 27-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:    Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 1479  зорчигч, 69 бага оврын автобус , 817  зорчигч, 123 суудлын автомашин ,  452    зорчигчдод үйлчилж нийт  2748 зорчигч тээвэрлэж, нийт  3113320       төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  94 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2170  нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 49 иргэний 49 ширхэг 110 кг-ачаа ба 97800 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна. Аж ахуй нэгж, байгууллагад захиалгаар дайвар ачаа хүргэлтийг хаягаар аван хүргэлтийн үйлчилгээг хийж байна. УТАС:89901454
Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж компани “Эрдэнэт-Арслан”, ”Эрдэнэттранспорт” ХХК-дад стандартын шаардлага хангуулах гүйцэтгэлийн шалгалтыг хийлээ.
 Хяналт шалгалт:

Зогсоол талбай чөлөөлөх, Засаг даргын А/260 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ААН-ийн удирдлагуудтай хамтран  Мэнд-Амар, Урт цагааны зогсоолыг чөлөөлөх талаар жолооч нарт хариуцлага тооцон ажиллав.


Аймгийн хатуу хучилттай автозам ашигласны төлбөр, ачааны тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний хязгаарлалт тавих журмыг боловсруулан Засаг даргын зөвлөл, ИТ-ийн хурлаар оруулан хэлэлцүүлж 8-р сард багтаан шийдвэрлүүлэхээр болсон.


Хяналт шалгалт:
АТХУБ нар нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Эрдэнэт-Арслан ХХК, Эрдэнэттранспорт ХХК-нуудад тохирлын гэрчилгээ олгох ажлын хэсэгт орж шалгав. Шалгалтын дүн 2014 оны 06-р сарын 30 нэгтгэж Хөгжлийн бодлогын хэлтэст танилцуулна.
МХГ-ын байцаагч нартай хамтран ачаа, зорчигч тээврийн шалгалтыг удирдамжийн дагуу гүйцэтгэж байна.
АТХУБ нар нь 2014 оны хагас жилийн тайланг нэгтгэн МХЕГ-т болон Зам тээврийн яаманд хүргүүлэн ажиллалаа.
Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Буган-Орд ХХК-ний хүсэлтийн дагуу ИГХХН-тэй хамтран хяналт шалгалт хийж хууль бус тээвэрлэлт хийж буй 8 тээврийн хэрэгсэлд зөрчлийг арилгуулан арга хэмжээ авлаа.
 
Авто зам: Трьюковын гудамжны зам засвар шинэчлэлтийн ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэж хучилтын ажил дууссан.
Одоогоор замын ажлууд болон тэмдэглэгээний ажил хийгдэж байна.
3-р хорооллын доторх авто замын суурийн ажлыг Орхон АЗЗА ТӨХК гүйцэтгэж  бв хэсгийн суурийн үе дууссан хашлага суулгалт явагдаж байна.
Мөн Жаргалант сумын орон сууцны ВС хэсгийн замын суурийн үе дууссан .
5-р хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг ЭЭН ХХК гүйцэтгэж хөрс хуулалт 60% явагдаж байна.
Суурийн материалын тээвэрлэлт хийгдэж байна.
2-р хорооллын доторх автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Өлзий хутгийн наран ХХК гүйцэтгэж 2-8,9,10,11-р байрны гадна замын хөрс хуулалт дууссан. Хашлага суулгалт 80% явагдаж байна.
Хантай Залуучуудын гудамжны авто шинэчлэлтийн ажлыг Булган АЗЗА ТӨХК гүйцэтгэж байна.
Баянбулаг багийн авто замын ажлыг гүйцэтгэхээр Хараа сүмбэр ХХК гэрээ байгууллаа