April 24, 2014

2014 ОНЫ 4-Р САРЫН 21-НЭЭС 25-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт: Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 920  зорчигч, 40 бага оврын автобус ,  534 зорчигч, 87 суудлын автомашин , 316 зорчигчдод үйлчилж нийт 1770 зорчигч тээвэрлэж, нийт 2077340  төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  104  хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2264 нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
Сурагчдын автобус 4 чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11113  сурагчдыг тээвэрлээд байна.
. “Их залуу- Барилгачдын талбай” чиглэлд үйлчлэх том оврын автобусны 42 зогсоолын нэршлийг тогтоон стандартын шаардлагын дагуу  зогсоолын  сүүдрэвч, тэмдэг, тэмдэглэгээ, карма өргөтгөх, засварлах, сунгах, шинээр хийх ажлын обьёмыг гарган Хотын захирагчийн албаар хянуулан гүйцэтгэлийн төсвийг гаргуулахаар Хот байгуулалт,Барилга захиалагчийн албанд хүргүүлээд байна.

April 13, 2014

2014 ОНЫ 4-Р САРЫН 07-НООС 11-НИЙГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт:  Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 1446  зорчигч, бага оврын автобус 73, 907 зорчигч, суудлын автомашин 92, зорчигч 352 үйлчилж нийт 2705 зорчигч тээвэрлэж, нийт 3386800   төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  108  хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 1530 нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.