October 5, 2014

2014 ОНЫ 09`-Р САРЫН 29-НӨӨС 10-Р САРЫН 03-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэгч  8 аж  ахуй нэгж компаниудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, нэрэмжит үзлэг явуулах, өвлийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, ажил сайжруулах хугацаат үүрэг даалгаврын албан тоотоор хүргүүлсэн.
Хот хоорондын чиглэлд 9:00 цагаас “Арвиншар зам” хоршоо том оврын автобусны үйлчилгээг 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр бүр зорчигч тээвэрлэлт хийхээр боллоо.
2014 оныг дуустал тус хоршоо өдөр бүр Орхон талаас 1 зорчигчийг үнэгүй тээвэрлэх “ Азтан суудал” аяныг өрнүүлээд байна.
 

Нийтийн тээврийн MNS 5012:2011 стандартын шаардлагыг хангуулж ББ-ОД ХХК нь угаалгын газартаа менежментийн өөрчлөлт хийн хотын доторх болон хот хоорондын үйлчилгээнд тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгслийг угаадаг 2 угаалгын газрыг ажиллуулаад байна
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 зүйл заалт /  Мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сурган бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах/ -ыг хэрэгжүүлэх, гамшиг ослын төрлүүдээр урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг эзэмшүүлэх зорилгоор аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аврагч” тэмцээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.

No comments:

Post a Comment