September 23, 2013

ТАЗГ-ын 2013 оны 9 дүгээр сарын 16-20 хүртэлхи мэдээ


1.                   
Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох талаар авч буй шинэлэг ажил
 Тээвэрлэлт:   Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт
нийт 47 том оврын автобус, 1288  зорчигч, бага оврын автобус 44, 519 зорчигч, суудлын автомашин 86, зорчигч 327 үйлчилж нийт 2134 зорчигч тээвэрлэж, нийт 2430840 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Ахмад болон сурагчдын автобус бүх чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч байна.
Хууль бус тээвэрлэлт ба хууль хэрэгжүүлэх  талаар Аймгийн ИТХ, Хууль зүйн хэлтэст  албан тоотоор хүргүүллээ “Тохитой орчин-идэвхитэй хөдөлгөөн”-ийг дэмжих 3 сарын аяны хүрээнд салбарын ААН, Байгууллага ажилтан албан хаагчид, тээвэрчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, спортын ур чадварыг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай оролцож, өөр өөрсдийн зохион байгуулах тэмцээнүүдээ 9,10,11 саруудад багтаан удирдамж гарган зохион байгуулж байна.Манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй элэгдэл нь дуусч ашиглах боломжгүй эвдэрч гэмтсэн үндсэн хөрөнгийг актлах саналаа хүргүүлсэн.
Мөн хот хоорондын тасалбар түгээврийн байрын засвар үйлчилгээг хийсэн болно.
  Хяналт шалгалт: Орхон аймгийн Засаг даргын 4/427 захирамжийн хүрээнд “Вьетнам” засварын газрын ажил үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн тайлангаа тайлагнаж ажлын хэсэгт хүргүүллээ.
Хууль бус болон оношлогоонд тээврийн хэрэгслээ оруулаагүй жолооч нарт торгуулийн арга хэмжээ авсан.
ИГХХН-ийн ажилтан Батжаргал, Оюумаа нартай  хамтран хот хооронд болон хотын доторхи шугамын шалгалт шалгалт хийж холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан.Эрдэнэттранспорт ХХК-ны Булган, Дархан чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бага оврын автобус, суудлын автомашинуудын замын хуудас, тийз бичилт, бичиг баримтын хөтлөлт, болон хууль бус тээвэрлэлт хийж буй автомашинуудад шалгалт хийлээ.3 замын пост, Жаст-Ойл ХХК-ны бензин түгээгүүр, Булганы замд шалгалт хийв.

2.             
Сум, багийн түвшинд шинээр хийж буй ажил
Авто зам: 2-р хорооллын 9-н Эрдэнэ зах, 5-р хороолол, Мэнд-Амар худалдааны төвийн автобусны буудал ЗДТГ-ын ар талын авто зогсоолын ажлыг Өвөр залаат ХХК гүйцэтгэж  суурь болон хашлага суулгаж асфальт авахад бэлэн болсон.Дэнж,Эрдэнэ багийн хатуу хучилттай замын төгсгөлийн Хабитатаар дайруулан ЭТ-БУ-ны төв замтай холбох 1,8 км замын зураг хийх тендерт ХЗТ ХХК шалгарсан. Хотын төвийн орон сууцны хороолол доторхи хийгдэх 1705 м2 нөхөөсний ажлыг Миллепиуд роуд ХХК гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн Одоогоор бэлтгэл ажлаа эхлээд байна.
3.             
Бизнесийн чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг талаар хийсэн ажил

4.             
Төрийн бус байгууллагуудын санаачилж хэрэгжүүлсэн ажил

5.             
Өрх, иргэн хувийн амьдралаа дээшлүүлэх чиглэлээрх бүтээлч санаачлага




Шийдвэрлэх асуудал
д/д
Шийдвэрлэх асуудал
Тухайн асуудлын талаарх товч танилцуулга
Тухайн асуудлаар орон нутгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Шийдвэрлэх арга замын талаарх аймгийн санал
1.             
Барилгачидын талбайг тохижуулах

Барилгачидын талбай, Дөмөг зогсоолын  НОЙЛ-ын асуудлыг шийдвэрлүүлэх                   талаар  холбогдох газарт санал хүргүүлж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх,



2.             
Хот хоорондын билет бичилтын газрыг тохилог байранд шилжүүлэх
Хот хоорондын билет бичилтын газрыг тохилог байранд шилжүүлэх
ХЗА албан тоотоор хүргүүлсэн.

3.
Делика маркийн автомашиныг,  2 суудлын автомашин болгуулах
АТХУБ, тээврийн мэргэжилтэн, замын инженер нар хяналтанд гарахад “Делика” нь шатахуун их зарцуулдаг тул хангалттай хяналт шалгалт хийхэд хүрэлцдэггүй. Иймээс шатахуун бага зарцуулдаг 2 суудлын автомашин болгуулах саналтай байна.
Өмчийн харилцааны газар хүсэлт гаргаж байсан.


9.дугаар сарын зарим ажлын судалгаа
9-р  сард зохион байгуулсан шинэлэг ажлууд
Аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудал
Бусад асуудал
1
Маршрутыг шинэчлэн тогтоож байна.
Чиглэлийн зогсоолуудын барилгын ажлын хөрөнгийг яаралтай шийдэж эхлүүлэх

2
Хамтарсан шалгалт хийх
нийтийн тээврийн үйлчилгээний ажлын зураг авалт хийх





No comments:

Post a Comment