June 12, 2014

2014 ОНЫ 6-Р САРЫН 09-НӨӨС 13-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН МЭДЭЭ



Тээвэрлэлт: Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 7 хоногт нийт 42 том оврын автобус, 1569  зорчигч, 73 бага оврын автобус , 931  зорчигч, 97 суудлын автомашин ,  354    зорчигчдод үйлчилж нийт  2854 зорчигч тээвэрлэж, нийт  3334920       төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар  177 хүнд урьдчилгаа билет бичсэн байна.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2014  нийт   ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тээвэрлээд байна.
Сурагчид амарсан тул сурагчдын тээвэрлэлт зогссон.
Нийт 148775  зорчигч тээвэрлэсэн байна
ЭТ-УБ-ЭТ чиглэлийн карго-дайвар хүргэлт 35 иргэний 36 ширхэг 22 кг-ачаа ба 73,000 төгрөг өртөг бүхий тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн байна. Аж ахуй нэгж, байгууллагад захиалгаар дайвар ачаа хүргэлтийг хаягаар аван хүргэлтийн үйлчилгээг хийж байна. УТАС:89901454
Буган-Орд ХХК-ны зорчигч тээвэрлэлтийн  үйл ажиллагаан дээр ажлын зураг авалт хийж автобусны буудал зогсоол дээр зогсоолын тэмдгүүдийг байрлуулсан.


Иргэдээс ирсэн санал хүсэлтийг барагдуулах ажлыг зохион байгуулах, автобусны хөдөлгөөний интервалыг тохируулж үйлчлэх талаар зөвлөмж өгсөн.
ХЗА-ны ажлын хэсэг, замын улсын байцаагч оролцон автобусны буудлуудын барилгын ажлын зураг, төсвийн тооцоог газар дээр нь үзэж дүгнэв.

Ачаа тээврийн үйлчилгээг зохион байгуулалтад оруулж нэгдсэн журамтай болох, Засаг даргын захирамжийг биелүүлэх талаар зөвлөмж өглөө.
 

Хяналт шалгалт:
Хотын доторхи шугамын шалгалт хийж норм хэтрүүлж зорчигч тээвэрлэлт хийсэн 7 тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авч ажиллалаа.
Орхон аймгийн Засаг даргын А/44 захирамжийн дагуу хууль бус тээвэрлэлтэнд хяналт шалгалтыг хийж байна.
Тээврийн хэрэгслийн оношлогоонд ороогүй улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилтэй  тээврийн хэрэгслүүдэд  торгуулийн арга хэмжээ авлаа.
Ачаа тээврийн нэгдсэн зогсоолыг зориулалтын хашаанд тээврийн хэрэгслийг байршуулж хэвшүүллээ.
Том оврын автобус явуулж буй Буган-Орд ХХК-тай хамтран хяналт шалгалт хийж тухай бүр гарсан зөрчлийг арилгуулав.


Автозам: 3-р хорооллын доторх авто замын суурийн ажлыг Орхон АЗЗА ТӨХК гүйцэтгэж байна.
2-р хорооллын доторх автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Өлзий хутгийн наран ХХК гүйцэтгэж эхлээд байна.
Эрдэнэ багийн Хабитатаар дайруулж Эрдэнэт-булганы төв замтай холбох 1,8 км замын ажлыг гүйцэтгэхээр Орхон АЗЗА ТӨХК гэрээ хийгдээд байна.
Хотын залуучуудын гудамжны 0,8 км замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр Булагн АЗЗА ТӨХК гэрээ хийж байна.
Трьюковын гудамж 0,8 км авто замын шинэчлэлтийн ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэж замын хашлага солих татан авах ажлууд хийгдэж байна.

No comments:

Post a Comment