May 17, 2013

2013 ОНЫ 05-Р САРЫН 06-НААС 18 ХҮРТЭЛХ 14 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ



2013 ОНЫ 05-Р САРЫН 06-НААС
 18 ХҮРТЭЛХ 14 ХОНОГИЙН  АЖЛЫН МЭДЭЭ

             Эрдэнэт- Улаанбаатар чиглэлд энэ 14 хоногт нийт74 том оврын автобус, 2346 зорчигч, бага оврын автобус 93, 1125 зорчигч, суудлын автомашин 153 ,зорчигч 554 үйлчилж нийт 4025 зорчигч тээвэрлэж, нийт 4588480төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
        Такси үйлчилгээг тоолууржуулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий “ПЭХЭМ” ХХК-ны захирал Г.Эрдэнэбаттай  үйл ажиллагааны талаар хамтарсан уулзалт хийж таксийн тоолуурын тоног ,төхөөрөмжийн үйлдвэрийн баталгаа,суурилуулалт,баталгаажуулалт зэрэгт гарах зардлын талаар санал солилцсон.

 
       Такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлага, жолооч нарт төхөөрөмж тавигдах үнийн талаар таниулга сурталчилгаа хийх, эдийн засгийн тооцоог үндэслэлтэй гаргах, хэдий хугацаанд зардлаа нөхөх, ямар хэлбэрээр ашиглах хувилбарыг сонгох талаар сургалт, туршилт хийхээр ярилцлаа.
       “Сүүтэй- хадаг” ХХК-ны харъяа бүхий нийрийн тээврийн хэрэгсэлд АТХУБ-тай хамтарсан аттестатчилал үзлэгт 100 гаруй тээрийн хэрэгслийг хамруулан үзлээ.Үзлэгээр гарсан зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан өгөхөөр ажиллаж байна.
       Гэр хорооллын чиглэлийн  зорчигч тээврийн үйлчилгээний зогсоолууд дээр цагийн хуваарь, чиглэлийн маршрут зэрэг мэдээлэх тэмдэг тавихаар бэлтгэл ажлаа хийж байна.
       Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААН, компаниудын удирдлага, инженер,техникийн ажилчдыг хамруулсан стандарт,түүнтэйхолбогдох хууль эрхзүйн талаарх сургалтыг Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтарч зохион байгуулав
          “ЭТ-Транспорт ” ХХК-ны харъяа бүхий нийрийн тээврийн хэрэгсэлд АТХУБ-тай хамтарсан аттестатчилал үзлэгт 115 гаруй тээрийн хэрэгслийг хамруулан үзлээ.
         Үзлэгээр гарсан зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан өгөхөөр ажиллаж байна.
         Гэр хорооллын чиглэлийн  зорчигч тээврийн үйлчилгээний зогсоолууд дээр цагийн хуваарь, чиглэлийн маршрут зэрэг мэдээлэх тэмдэг тавих ажлын хүрээнд 5 аан-үүдэд ажил гүйцэтгэх үнийн саналын урилга явуулсан
       Тээвэр,автозамын газраас мэдээллийн сангийн мөрдөх журмыг гарган батлуулж ААН, компанид хүргүүлсэн
       Номин-ТВ –тэй хамтран “Иргэдээ сонсох 2-хором” нэвтрүүлэгт оролцож нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлын талаар иргэдээс ирсэн санал, хүсэлтийн  дагуу ярилцлага өгсөн
         Нийт  2197 ахмадуудыг тээвэрлэснээс 45 хөгжлийн бэрхшээлтэй иргэд тээвэрлэсэн.
        -Сурагчдын үйлчилгээнд 4 чиглэлд тээвэрлэлт хийж 12705сурагч  тээвэрлэсэн байна.
        Эрдэнэ багаас Увс нуур дэлгүүр хүртэл 0,6 км шороон замын завсрын Сэцэд ХХК гүйцэтгэж  байна.
1,2-р хорооллын доторхи авто замуудад  хийгдэх нөхөөсний хэмжээг гаргаж дууслаа.

         Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд нийтийг хамарсан авто зам, замын байгууламжийг цэвэрлэх ажил орлогогүй 25 иргэнийг оролцуулж Дэнж-Эрдэнэ, Их-Залуу, Шанд, Булаг, Говил багуудын 18,5 км авто замын 130900 м2 талбайг шүүрдэж ус зайлуулах байгууламжийн хог хаягдлыг зайлуулсан байна.
         Ажил орлогогүй 25 иргэнд 1512000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хадгаламж банкаар дамжуулан олгосон байна.
        Эрдэнэ багаас Увс нуур дэлгүүр хүртэл 0,6 км Баруун Дэнжийн 9-р гудамжны 0,3 км шороон замын засварын ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэж дуусгалаа.
       1.2.5.6-р хорооллын орон сууцны доторхи салбар авто замд хийгдэх нөхөөсний хэмжээг тооцож гаргав. Нийт 1005 м3 нөхөөс хийх тооцоог ХЗА-нд хүргүүлэв.
Тээврийн хэрэгслийн оношлогоонд 5004 тээврийн хэрэгсэл хамрагдаж татварт 242 сая төгрөг орон нутгийн санд төвлөрүүлсэн байна.


ТАЗГ-ын 5 дугаар сарын 06-наас 11 өдрүүдэд
хийгдэх ажлын төлөвлөгөө




Хийгдэх ажил
Хугацаа
1
Дэнж Эрдэнэ багийн засвар хийгдэж зам дээр техникийн комисс ажиллуулна.


 V /20
2
ЗЦГ-тай хамтран хотын төвийн авто замуудад тэмдэглэгээ болон явган хүний гарц хийх ажлыг тодруулж зураглал гаргах


V /21
3
Нийтийн тээврийн болон авто зогсоол гаргах ажлын зураглал гаргана.

V/23
4
“ЭТ-Арслан” ХХК-ны тээврийн хэрэгсэлд
 аттестатчилалд хамруулна.


 V /22
5
Орхон, Булган аймгийн хамтын ажиллагааны
хүрээнд Булган аймгийн Тээвэр,автозамын
газартай хамтран ажиллах  ажил хэргийн
 уулзалт зохион байгуулах

V /20
6
Иргэдээс ирсэн санал, гомдол,хүсэлтийг харъяалал
 бүхий ААН,компаниудаар шийдвэрлүүлэн хариу
өгөх, тодорхой ажил зохиож ажиллах талаар
зохицуулалт хийх


 V /23
7
АТХУБ –тай хамтарсан шугаман шалгалт хийх /
 Говил- Вокзал чиглэлд/


 V /22




ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ГАЗАР


No comments:

Post a Comment